Сахал хусахад хийдэг 5 алдаа

Сахал хусахад хялбархан алдаа гаргаж болно. Харин энэхүү алдаа нь арьс цочрох, үс дотогшоо эргэж ургах эсвэл арьс зүсэгдэх зэрэг асуудалд хүргэж болзошгүй. Ийм алдаа гаргахыг хүсэхгүй байна уу? Бид ч бас! Дараах 2 алдааг гаргахаас зайлсхийгээрэй.

1. АРЬСАА САХАЛ ХУСАХАД БЭЛДЭХГҮЙ БАЙХ
Арьс хуурай байхад яаруу сандруу сахлаа хусаж болохгүй. Ер нь бол шүршүүрт орсны дараа арьсны нүх сүв нээгдэж арьс зөөлөрсөн байдаг тулд энэ үе хамгийн тохиромжтой. Заавал сахлын хөөс эсвэл гел хэрэглээрэй, эдгээр бүтээгдэхүүн нь сахлын хутгыг арьсан дээр гулгуулж зүсэгдэхээс хамгаална.

2. ҮС УРГАХ ЧИГЛЭЛИЙН ЭСРЭГ ЧИГТ ХУСАХ
Сахал хуссаны дараа дотогшоо эргэж ургасан үсний тоо нэмэгдсэн байна уу? Тэгвэл чи сахлаа буруу хусаж байна гэсэн үг. Тийм ээ, утгагүй санагдаж болох ч, үс ургах чиглэлийн дагуу хусах хэрэгтэй. Яагаад гэж үү? Энэхүү аргачлал нь арьс зүсэгдэх ба цочрох эрсдэлийг бууруулж үс дотогшоо эргэж ургахаас сэргийлнэ. 

3. ХУРДАН ХӨДӨЛГӨӨН ХИЙХ
Өглөө босонгуутаа түргэхэн сахлаа хусчхаад ажилдаа явах амархан санагдаж болно. Гэвч энэ нь тийм ч таатай зуршил биш юм. Сахлаа хусахдаа удаан хөдөлгөөн хийхгүй бол хутга нь иргүй болохоос гадна хэт олон удаа түргэн хөдөлгөөн хийснээс арьс цочирно. Тайван, богино хэмнэлтэй хөдөлгөөнөөр сахлаа хусаад хөдөлгөөн бүрийн дараа хутгаа усаар цэвэрлээрэй. 

O

4. САХЛАА ХУССАНЫ ДАРАА АРЬСАА АРЧЛАХГҮЙ БАЙХ
Сахал хуссанаар арьсны үхэжсэн эд эс арилдаг ч, тэрээр нян болон хуурайшилтад илүү мэдрэг болдог. Сахлаа хуссаны дараа нүүрээ бүлээн усаар угаагаад чийгшүүлэгч бүтээгдэхүүн (жишээ нь, бальзам эсвэл өдрийн тос) хэрэглэж заншаарай. Энэ бол зайлшгүй шаардлагатай алхам гэдгийг бүү мартаарай. 

5. НЭГ ХУТГЫГ ХЭТ УДААН ХЭРЭГЛЭХ
Хуучирсан сахлын хутга дээр нян хуримтлагддаг, тэр байтугай хөгц (!) хүртэл үүсэх аюултай. Нэг удаагийн хутга хэрэглэдэг үү? Тэгвэл хэмнэлт хийх хэрэггүй, долоо хоног бүр хутгаа солиорой. 

Зурвас: Зураг: Getty Images