1. ГЯЛАЛЗСАН ХҮРЭЭЛЭГЧ: НҮДЭЭ ХҮРЭЭЛЭЭРЭЙ
Энгийн зүйлээс эхэлье. Гялалзсан хүрээлэгч нь нүүр будалтад онцгой хэмнэл оруулдаг. Бидэнд энэ улиралд загварын оргилд байгаа металл өнгөнүүд таалагдаж байгаа.
2. ЗОВХИНЫ ГЯЛАЛЗСАН БУДАГ: ГЯЛБАА НЭМЭЭРЭЙ
Энэ бол хэзээ ч хоцрогддоггүй будалт. Эрчимт бараан өнгө эсвэл карамел өнгө сонгож урьд өмнө хийж байгаагүй нүүр будалтыг туршиж үзээрэй.
3. ГЯЛАЛЗУУЛАГЧТАЙ СОРМУУСНЫ БУДАГ: ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭЭРЭЙ
Нүдээ хамгийн том очир эрдэнээс ч илүү тод гялалзуулахын тулд гялалзуулагчтай сормуусны будаг хэрэглээрэй. Хүн бүр биширнэ гэдгийг бид баталж чадна.
4. ГЯЛАЛЗСАН УРУУЛЫН БУДАГ: ДУУЛИАН
Гялалзсан уруул будалт хийх хязгааргүй олон хувилбар байдаг. Бүх зүйл чи хэр их гялбаатай харагдахыг хүсэж байгаагаас шалтгаална. Гялалзсан өнгийн уруулын будаг, уруул өнгөлөгч сонгоорой эсвэл дуртай уруулын будаг дээрээ уруул өнгөлөгч түрхээрэй.
5. ХӨМСӨГ ДЭЭР
Тийм ээ, чи буруу сонсоогүй: хөмсгөндөө бага зэрэг гялбаа түрхээрэй. Ийм будалт чамайг бусдаас онцгой болгож гоо сайхны мэргэжилтэн болохыг чинь харуулна. Хөмсөгний гел дотроо гялалзуулагч хийгээрэй, хөмсөгний үсэндээ гялалзуур түрхээрэй эсвэл хөмсөгнийхөө доод шугамын дагуу гялалзсан хүрээлэгчээр зураас зураарай.