1. Бэлдээрэй
Бидний гаргасан өнгийн хүснэгтийг ашиглан үсний будгийн өнгөө сонгоорой. Өнгийн шатлалаар таны үсний төрөлхийн өнгөнөөс хоёроос илүүгүй зөрүүтэйг сонгохыг хичээгээрэй. Анхаарлаа хандуулааарай: зарим өнгөнүүд таны үсний төрөлхийн өнгөтэй зохицохгүй, харин 6.6, 10.31, 12.01 ба 12.02 дугаартай өнгөнүүдийг их хэмжээний буурал үсэнд хэрэглэхээс татгалзаарай.
Будалт хийхийн өмнөх 1-2 хоног үсээ бүү угаагаарай – хуйхны өөрийн төрөлх бүрхүүл хуйх болон үсийг гэмтэхээс хамгаална. Бэлдмэлийг зааварт заасан хугацаанаас бүү хэтрүүлээрэй – будгийн өнгө илүү тод, тогтоцтой болохгүй ба, харин таны үс гэмтэх аюултай. Хэрэв үсэндээ шулуун эсвэл долгиотой хими хийлгэсэн бол будалтаа долоо хоногоор хойшлуулаарай.
2. Үсээ будалтын дараа 72 цагийн турш үсээ бүү угаагаарай
Үс будалтын дараа 72 цаг үсээ угаахгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Яагаад? Үсний арьсан бүрхүүл бүрэн хаагдаж, шинэ өнгийг тогтоцтой хадгална. Тиймээс үсчин орсны дараа гурав хоног хүлээснээр, та үсний өнгөө илүү тогтоцтой хадгалж чадна!
3. Усыг хуурай шампуниар орлуулаарай (заримдаа)
Үсний будагт агуулаагдах химийн бодисууд нь үсийг гадаад орчны нөлөөнд мэдрэмтгий болгодог тул, эхэн үед үсээ угаахгүйг хичээн, сэргэг байдлаа хадгалахын тулд хуурай шампунь хэрэглээрэй. Аль болох халуун усаар бүү угаагаарай, ялангуяа усаар зайлах тохиолдолд, - халуун ус үсний арьсан бүрхүүлийг нэмэгдүүлж, өнгө илүү түргэн арилна.
4. Халуун төхөөрөмж ашиглаж үсээ хэлбэрт оруулахаас зайлхийгээрэй
Будагтай үс халуун дулаан нөлөөнд мэдрэг болдог тул, ус хатаагчийг бүү хэтрүүлээрэй. Нойтон үсээ алчуураар ороож, дараа нь алчуураа тайлан өөрөөр нь хатаагаарай. Үсний индүү ашиглавал, дулааны хэмийг хамгийн бага дээр тохируулан, дулааны хэмийн хамгаалалт түрхээрэй.
5. Усаар зайлах шаардлагагүй арчилгаа хэрэглээрэй
Хуурайшилт, хугаралт, өнгө алдалт – будагтай үсний хамгийн түгээмэл асуудлуудыг шийдэгч зориулалтын арчилгааны цувралыг сонгоорой. Хэрэв зөвхөн шампунь болон ангижруулагч хэрэглэж байвал, үсний маск болон усаар зайлах шаардлагагүй бэлдмэлийг арчилгаандаа нэмээрэй.