Мартын 8-ны таван бэлэг

Ээж, эгч, дүү эсвэл охин, найз, хамт ажилладаг бүсгүй – эдгээр эмэгтэйчүүд бүтэн жилийн туршид бидэнд эрч хүч болон гоо үзэсгэлэнгээрээ урам зориг хайрладаг. Хаврын хамгийн гоё баяраар тэдэнд өгөх бэлгүүдийг санал болгож байна.

ЭМЭГТЭЙ ДҮҮДЭЭ
Бага байхдаа та 2 аав ээжийгээ нэгнээсээ харамладаг байсан ч том болоод хамгийн сайн найзууд болсон. Тэр чиний тухай бүгдийг мэддэг, үргэлж дэмжихэд бэлэн байдаг. Түүний эерэг хандлага, зоримог хувиралууд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн цуглуулга нь чамайг гайхшруулдаг байх. Түүнд “Ялдам цэцэгс” бие арчилгааны цуглуулгыг бэлэглээрэй. Цэцгийн үнэр, гоёмсог савлагаа, бэлгийн хайрцаг нь түүний баяр хөөрийг улам нэмэгдүүлнэ.

БҮГДИЙГ АМЖУУЛАГЧ АЖЛЫН БҮСГҮЙ
Тэрээр үүрэг даалгавраа цагтаа хийдэг, уулзалтыг өндөр үр дүнтэй хийж чаддаг, ажлаа цагтаа тардаг. Чиний бодлоор тэр яаж ийм мундаг байдаг вэ? Түүнд болзооны урилга өгөөд уулзаж туршлагаас нь суралцаарай. Уулзах дашрамдаа түүний нарийн мэдрэмжийг тодруулах чамин бэлэг өгөөрэй. Дараах гоёл чимэглэлийн цуглуулгаас сонгоорой: «Баяр» ээмгийн цуглуулга, «Цэцэг» гоёл чимэглэлийн цуглуулга, эсвэл өнгөлөг ороолт.

САЙН НАЙЗДАА
Та хоёр нэгнийгээ насан туршдаа мэддэг ч тэр чамайг одоо болтол гайхшруулж чаддаг. Дэлхийн нөгөө өнцөг рүү аялах, ажлаа огцом өөрчлөх, болзоонд уригдах гээд тэрээр яг л Гиннесийн номд бичигдэхээр амьдардаг. Түүний амьдрал адал явдлаар дүүрэн. Түүний  хүчирхэг зан чанарыг нь тодруулахын тулд The ONE Colour Obsession шинэ уруулын будгийг бэлэглээрэй. 10 анхаарал татам тод өнгө ба толигор бүрхүүл – энэ бэлгийг өөртөө ч бас өгөх хэрэгтэй байх!

ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН САЙХАН ЭЭЖИД
Ээж чинь чамд амьдралыг заасан. Хэцүү үед хажууд байж, эрч хүч, тууштай байдал ба амьдралын баяр баясгалангаараа үлгэр жишээ болсон. Ээжийн үнэртэн бага насыг санагдуулж, түүний хийсэн жигнэмэг, хайртай тоглоом, ээжээсээ авсан анхны уруулын будаг зэрэг дурсамжуудыг эргэн сануулдаг. 
Ээждээ дуртай үнэртнийг нь бэлэглээрэй. Эсвэл манай бэстселлерүүдээс сонголтоо хийгээрэй: Divine (цахирмаа ба зандан мод), Volare (цээнэ ба нил цэцэг), My Destiny (бадамлянхуа ба пачули), Giordani Gold Original (жүржийн цэцэг ба бэрсүүт жүрж).

ӨӨРТӨӨ
Хавар – энэ бол шинэ боломжууд ба шинэ чи! Өөрчлөлтийг аксессуарын шинэ цуглуулгын гоёл чимэглэлээр хийгээрэй. Орифлэймийн аксессуарын цуглуулгууд маш өргөн сонголттой. Ээмэг, бугуйвч, цүнх, клач, ороолт, алчуур, түрийвч, нарны шил – чи өөрийн мэдрэмж болон хэв маягтаа тохирсон зүйлсээ заавал олно гэдэгт итгэлтэй байна.

Зурвас: