Төгс хумс будалт

Өнөөдөр бид чамд нэг ч алдаа гаргалгүй төгс хумс будалт хэрхэн хийхийг заах болно.

ҮГҮЙ: АЦЕТОНТОЙ НАЙРЛАГА
Ацетонтой хумсны будаг арилгагч бүтээгдэхүүн нь хумсны толиог хуурайшуулж гэмтээх магадлалтай. Чамд ийм үүр дагавар хэрэггүй биз дээ? Ийм бүтээгдэхүүнээс нэн даруй ангижраарай.

ТИЙМ: АРЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХУМСНЫ БУДАГ АРИЛГАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН
Зөөлөн бүтээгэхүүн нь бараан өнгийг хүртэл хумс болон ойр орчмын арьсыг гэмтээлгүй арилгана. Бид Е аминдэм ба чийгшүүлэгч орц агуулсан The ONE хумсны будаг арилгагч бүтээгдэхүүнийг санал болгож байна. Тэрээр хумсны толиог арчилж хумсыг ойр ойр будсан ч эрүүл байлгана. 

ҮГҮЙ: ХУМСНЫ ОРЧМЫН АРЬСЫГ АВАХ
Хумсны орчмын арьсыг авах эсвэл хэт их хойш түлхэх. Хумсны угт байдаг энэхүү арьс нь маш нимгэн байдаг ба хумсыг нянгаас хамгаалагч давхарга юм. Тиймээс түүнийг хойш нь түлхсэн ч тэрээр хэсэг хугацааны дараа эргээд хэвэндээ ордог. 

ТИЙМ: ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС ХЭРЭГЛЭХ
Зөвхөн гарын арьсандаа бус хумсны орчмын арьсанд ч бас чийгшүүлэгч тос түрхээрэй. Энэ нь түүнийг хуурайших ба гэмтэхээс хамгаална. Бидэнд The ONE хумсны орчмын арьсыг зөөлрүүлэгч бальзам таалагддаг. Тэрээр ши тос, гиалуроны хүчил ба глицерин агуулдаг тул арьсыг арчилж гоёмсог харагдуулдаг.

ҮГҮЙ: ХУМСНЫ СУУРЬ БУДГИЙГ МАРТАХ
Мэдээж эхлээд суурь будаг хатахыг хүлээлгүй өнгөт будгийг шууд түрхэх нь илүү түргэн санагдаж болно. Гэвч хэт яарах нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй, яагаад гэвэл суурь будаг хэрэглэхгүй байснаар хумсны төрөлхийн өнгө өөрчлөгдөнө, мөн будгийн тогтоц 2 дахин багасна. 

ТИЙМ: СУУРЬ БА ХАМГААЛАГЧ БУДАГ ТҮРХЭХ
Тогтоц сайтай хумс будалтын нууц бол хумсанд эхлээд суурь будаг түрхэх, дараа нь өнгөт будаг түрхэх ба эцэст нь хамгаалагч будаг түрхэх юм. Заавал 2 тусдаа бүтээгдэхүүн авах хэрэггүй, манайд The ONE 1-д-2 хумсны суурь ба өнгөлөгч будаг байгаа. Ашигтай байгаа биз!

ҮГҮЙ: ХЭТ ИХ БУДАГ ТҮРХЭХ
Магадгүй энэ нь гэрийн нөхцөлд хумсаа буддаг олон эмэгтэйчүүдийн хийдэг хамгийн түгээмэл алдаа байх. Зузаан будвал будаг хатахгүй, мөн амархан эмтэрч, гадаргуу нь жигд бус болдог. Энэ алдааг бүү хийгээрэй.

ТИЙМ: БУДГИЙГ ЕРДӨӨ Л 3 ХӨДӨЛГӨӨНӨӨР ТҮРХЭХ
Түрхэлт бүрдээ хумсны будгийн багсаар авах будгийн хэмжээгээ багасгах хэрэгтэй. Эхний давхрыг эхлээд хоёр тал болон дунд хэсэгт түрхээд бүрэн хаттал нь хүлээгээд дараа нь хоёр дахь давхрыг түрхээрэй. 

ҮГҮЙ: УДААН ХУГАЦААНД БУДАГТАЙ ЯВАХ
Хумсны толионы ихэнх нь кератины эвэршсэн уураг, тослог хайрс болон уснаас бүрддэг. Тэднийг удаан хугацаанд будагтай байлгах нь гэмтээж болзошгүй тул гарын хумсыг хамгийн ихдээ 2 долоо хоног будагтай, харин хөлийн хумсыг хамгийн ихдээ 1 сар будагтай байлгаарай.

ТИЙМ: ХУМСАА АМРААХ

Заримдаа будалтаа завсарлаж хумсаа амрааж байгаарай. Будаггүй ч арчилгаатай хумс ч бас гоёмсог харагдаж болно. Мөн хумсаа амрааснаар эсүүд нь нөхөн сэргэдэг. Арчлагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээд гэртээ SPA-салоны арчилгаа хийгээрэй: ингэхдээ The ONE хумсны тэжээл ба The ONE 1-д-5 хумсны бэлдмэл хэрэглээрэй. Үр дүн нь чамд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна!
 
Зурвас: Зураг: Oriflame