Илүү их ногоо иддэг болоход туслах 5 арга

Ногоо их хэрэглэх нь эрүүл мэндэд хэчнээн чухал гэдгийг бид бүгд мэддэг ч тогтмол хэрэглэхэд мэдээж амаргүй. Хооллолтдоо илүү их ногоо нэврүүлэх хялбархан таван аргыг бид зааж өгье.

ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ
Тараг, кроссант, шарсан өндөг өглөөний цайнд идэх нь таныг өдрийн шаардлагатай эслэг эдээр хангаж чадахгүй. Хооллолтдоо илүү их ногоо нэмээрэй. Овьёосны каашаа жишээлбэл луувантай хийж болно. Амт нь хэвээрээ ч аминдэм ба эслэг эдийн хэмжээ нь их болно.

ИНСТАГРАМЫН ЗУРАГ МЭТ

Смуутитэй таваг нь хэдийн олон хүний дуртай өглөөний цай болсон бөгөөд олон төрлийн жимс, ногоог нэг дороос идэх сайхан боломж юм. Бууцай, байцаа, манго, гадил жимснүүдийг бөөрөлзгөнө зэрэг жимсгэнүүдтэй хослуулаарай.

ЭРҮҮЛ АМТТАН
Эрүүл мэндэд тустай гурилан амттан байдаг гэдэгт итгээрэй! Яагаад ногоотой маффин хийж болохгүй гэж? Бууцайг хаштай эсвэл фета бяслагийг улаан лооль, базилик ба чидун жимстэй хослуулж хийгээрэй.

ТАЛХГҮЙ
Зуушаа илүү эрүүл болгохын тулд талхаа салатны навч ба байцаагаар солиорой. Жишээлбэл, калор багатай, хөнгөн, глютенгүй фитнес-бургер хийж болно.

ШИНЭ ПАСТА

Карбонара, болоньезе зэрэг дуртай пастандаа гоймонг хашаар орлуулвал хавьгүй илүү эрүүл паста хийж болно. Үүнд ногоо үрэгч ашиглаж эсвэл хутгаар нимгэн хэрчсэн ч болно.

Зурвас: Зураг: Oriflame