Төгс хөмсөгний хэлбэрээ олоорой

Нүүрний хэлбэрийн харагдах байдлыг мэдэгдэхүйц өөрчилдөг зүйл бол хөмсөгний хэлбэр юм. Өргөнөөс нарийн, нуман хэлбэртэйгээс шулуун хүртэл хөмсөгний хэлбэр тань таны гадна төрхийг хормын зуурт өөрчлөх боломжтой. Хүн бүрд тохирсон хөмсөгний нийтлэг хэв маяг гэж байдаггүй тул бид таны нүүр царайны онцлогт тохирсон шилдэг хөмсөгний хэлбэрүүдийг тодорхойллоо.


Дөрвөлжин хэлбэр

Дөрвөлжин царайтай хүмүүс ихэнхдээ дөрвөлжин шанаатай байдаг тул тэдэнд бага зэрэг нуман хэлбэртэй хөмсөг зохидог. Ийм нүүрийг нарийн нуман хэлбэртэй хөмсөг зөөлрүүлж харагдуулдаг. Хөмсгөө Холливудын одууд Кира Найтли ба Салма Хайэк нар шиг ургах шугамын дагуу зориулалтын самаар самнаж эсвэл Дайэн Крюгэрийн хөмсөгтэй адил хөмсөгний өнгөт гелээр тодруулаарай.


Дугуй хэлбэр

Дугуй хэлбэртэй, хацар томтой царайнд өнцөг гаргаж зассан хөмсөг зохидог. Хөмсгийг өндөрлөж зассанаар нүд илүү том, царай илүү гонзгой харагдана. Мила Кунис, Миранда Кэрр ба Лили Коллинс гэх мэт дугуй царайтай алдартнуудаас санаа аваарай.

Урт нарийхан хэлбэр

Урт нарийхан хэлбэртэй нүүрэнд шулуун хэлбэртэй, хэт шингэн ч биш хэт өтгөн ч биш хөмсөг зохидог. Нүүрний босоо хэлбэрийг тэнцвэртэй харагдуулахын тулд хөмсөгний төгсгөлийг нүдний гадна булангаас бага зэрэг илүү гаргаарай. Хэрвээ та Лив Тайлэр ба Жоан Смоллс нар шиг бараан үстэй бол үсний өнгөнөөсөө бага зэрэг цайвар өнгөтэй хөмсөгний харандаа хэрэглээрэй. Ингэснээр таны арьсны өнгө зүс зөөлөрч харагдана.

Зүрхэн хэлбэр

Зүрхэн хэлбэртэй нүүрэнд маш сайн засаж хэлбэр гаргасан хөмсөг зохидог. Эрүү хэсэг нарийхан байдаг тул та өргөн духаа нарийн, нуман хэлбэртэй хөмсгөөр зөөлрүүлээрэй. Хөмсөг зулгаагчийн оронд хөмсгөө утсаар авч Рииз Визерспүүн эсвэл Скарлет Йохансон нарын хөмсөг адил нуман хэлбэрээр засаарай.

Зууван хэлбэр

Хамгийн тэнцвэр сайтай нүүрний хэлбэр бол зууван хэлбэр юм. Ийм царайнд сонгодог хэв маягийн хөмсөг засалт гайхалтай зохино. Кара Дэлэвиний хөмсөг адил өтгөн, эрэмгий эсвэл Жэссика Алба, Алэкса Чанг нарын хөмсөг адил сийрэг үстэй хөмсгийг туршаад үзээрэй.

Зурвас: Зураг: Oriflame