Өөрийн ордонд тохирох 2019 оны үнэртнээ сонгоорой

Хайр дурлалын тал дээр сонголт хийхдээ бид үнэртэх мэдрэмжээ ажиллуулдаг гэггдэг. 2019 ондоо бэлдэж үнэртний цуглуулгаа шинэчлэх цаг иржээ – ямар үнэртэн танд хайр дурлалын амжилт авч ирэхийг олж мэдээрэй.

ХОНЬ (3.21 – 4.20)
Хонины ордныхны хайр дурлал ирэх ондоо тогтвортой байх болно. Хувийн харилцаа илүү гүнзгий бөгөөд дотно болох бол хайр дурлалтайгаа учраагүй хүмүүсийн хувьд өөрийгөө хөгжүүлэх бололцоонууд гарч ирнэ. Дотоод амар амгалан байдлаа дэмжихийн тулд Amber Elixir үнэртэй усыг сонгоорой. Уг үнэртэн нь ванил, үхрийн нүд, гелиотроп цэцэг ба зандан модны аялгуутай бөгөөд арьсан дээр нарийн мэдрэмжтэй, дур булаам үнэр үлдээдэг.

ҮХЭР (4.21 -5.20)
Ирэх ондоо та хайр дурлалын хамтрагчаа илүү сайн ойлгодог болох бөгөөд өөртөө үнэнч үлдэхийн зэрэгцээ түүнтэй зөвшилцөлд хүрэхэд илүү хялбар болно. Ганц бие үхрийн ордныхон харин төсөөлөмгүй газар мөрөөдлийн эр хүнтэйгээ учирч болзошгүй байна! Талх авахаар дэлгүүр лүү гарахдаа нүүрний будаггүй байхаас бүү санаа зовоорой. Харин анхилуун үнэртэй усаа заавал түрхээрэй. Цоглог, эрч хүч бэлэглэх Luminescence үнэртэн таныг ямар ч орчинд бусдаас онцгойроход тусална.

ИХЭР (5.21 – 6.21)
Ихрийн ордныхны хувьд төгс хамтрагч нь киноны тухай хэлэлцэх, гэртээ засвар хийх, машинтай аялалд гарах зэргийг хамт хийхэд дэргэд нь 100% өөрийнхөөрөө байж, сайн муу мөчүүдийг хамт үүрч чадах хүн юм. Тоор, ванил ба цинни цэцгийн эгшигийг мэдрүүлэх Friends World For Her «Miss Butterfly» баяр баяслаар дүүрэн үнэртнийг түрхвэл тэр олны дундаас зөвхөн таныг шууд таних болно.

МЭЛХИЙ (6.22 – 7.22)
Мэлхийн ордныхонд шинэ ондоо өөрийгөө хөгжүүлэх төсөл, хобби зэрэгт зориулах цаг гарах нь. Хайр дурлалын тал дээр мэлхийн ордныхон бүтээлч эрч хүчээр дүүрэн байх бөгөөд харилцааны тал дээр ямар нэг том асуудал маргаан гарахгүй. Live in Colour өвөрмөц савлагаатай үнэртнийг өөрийн болгоорой. Ягаан гишүүнэ, альчинга, цагаан амбра цэцэгсийн үнэртэн нь таны бүтээлч чанарт эргэлзээгүй таалагдана!

АРСЛАН (7.23 – 8.22)
Романтик оройн зоог эсвэл чухал илтгэлдээ бэлдэх гэж байна уу? Ирэх ондоо та ажил болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэхийн төлөө хичээх шаардлагатай. Хамгийн гол нь дотоод сэтгэлээ сонсоорой. Мөн өөртөө заавал цаг гаргаарай. Lucia Bright Aura цагаан үхрийн нүд, дурсгал цэцэг, хуш модны аялгуутай үнэртэн нь шаардлагатай үед танд эрч хүчийг өгөх болно.

ОХИН (8.23 – 9.23)
Охины ордныхны хувьд шинэ он заяаны ханиа олох боломжоор дүүрэн байна. Хамгийн гол нь боломжийг нээлттэй хүлээн авч, дөрвөн хананы дунд сууж өдөр бүрийг өнгөрөөхгүй байх хэрэгтэй. Дээвэр дээрх үдэшлэг ээ? Яг одоо гарлаа! Бүжгийн сургалт аа? Дуртайяа гэж хэлээд олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцоорой. VIP Club Ibiza ванил ба жимсний аялгуутай үнэртэн нь үдэшлэгт дуртай бүсгүйчүүдэд таалагдана!

ЖИНЛҮҮР (9.24 – 10.23)
Хэрэв нэг л өдөр таны амьдралаар сэдэвлэсэн кино хийвэл үйл явдал нь гарцаагүй 2019 онд болох болно. 2019 он таны хувьд үйл явдлаар баялаг байх нь ээ! Гол сэдэв нь романтик хайр дурлал байх болно. Хорвоо дэлхий таныг л тойрч эргээд, мөн таныг хамгийн сайхан эрчүүд хүрээлээд байх шиг санагдана! Нарийн мэдрэмжээ тонка шошийн ааглаг хэмнэлтэй Sublime Nature Tonka Bean үнэртнээр тодотгоорой!

ХИЛЭНЦ (10.24 – 11.22)
Та аз жаргалын эрэлд маш их хугацааг зарцуулсан ч үнэн хэрэгтээ бүгд яг таны дэргэд байж. Таны анхаарлыг бараг татдаггүй даруухан хамтран ажиллагч, багын найз эсвэл их сургуулийн ширээний анд ч байж магадгүй. Та түүнд өөрийгөө өөр өнцгөөс харуулаарай. On The Edge хар цээнэ, жүрж ба савхины аялгуутай зоримог бөгөөд шийдэмгий үнэртнийг сонгоорой!

НУМ (11.23 – 12.21)
Та ажил, бизнесийн талбар дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж, харин хувийн амьдралаа хойш нь тавьсаар удлаа. Ирэх онд харин та таатай шинэ танилуудтай болж, зүрх сэтгэлийг тань баярлуулна. Хамгийн гол нь шийдвэр гаргах гэж яаралгүй, анхааралтай нягтлаарай. Women’s Collection Mysterial Oud агар модны аялгуутай дулаан үнэртнийг сонгоорой.

МАТАР (12.22 – 1.20)
Хэрэв та урд өмнө нь цэцгийн баглаа авах, цонхныноо дор хайрын дуу дуулуулах, эсвэл өөрийнхөө нэртэй шивээс хийлгэсэн байхыг харахыг хүсдэг байсан бол 2019 онд таны хүсэл сонирхол өөрчлөгдөж, тайван тухтай байдал ба сэтгэлийн нандиан холбоог илүүд үздэг болно. Та хайр дурлалын хамтрагчаа таныг байгаагаар тань хүлээн авч ойлгоосой гэж хүсдэг. DeLaire Boudour хэмнэлтэй Eclat Mon Parfum үнэртний тусламжтай өөрийнхөө онцлог чанарыг тодотгоорой!

ХУМХ (1.21 – 2.18)
Ажлаа, үсний өнгөө, амьдардаг хотоо эсвэл хоббигоо өөрчлөхийг хүсэж байна уу? Ирэх ондоо та өөрийгөө хайсаар байх бөгөөд урд өмнө нь төсөөлж байгаагүй зүйлсээ туршиж үзэх болно. Энэ их эрэл дунд та заяаны ханиа таны амьдралд гарч ирж буйг анзаарахгүй болов уу. Хэдий тийм ч тэр ямар ч нөхцөлд таны дэргэд байх болно. Wonder Flower хулуу ба мэлрэг цэцгийн аялгуутай үнэртэн танд ид шидийн мэдрэмж төрүүлнэ.

ЗАГАС (2.19 – 3.20)
Зоригтой шийдвэр гаргах цаг ирлээ. Та даруухан нэгэн бол яг одоо л өөртөө таатай орчноос гадагшлах мөч! Тэр орчноос гадна л гайхамшиг таныг угтах болно. Чухал уулзалтад оролцох, өөрийн хувцаслалтаа огт өөр болгох, далайг гатлан аялах зэргийг зоригтой эхлүүлээрэй! Тэгж чадсан мөчид л таны мөрөөдлийн эрэгтэй гарч ирэх болно. «Диваажингийн дусал» эквадорын цэцгийн аялгуутай Amazing Paradise үнэртнийг сонгоорой!
 
Зурвас: Зураг: Oriflame