ХОНЬ (03.21 – 04.19)
Эрч хүчээр дүүрэн хонины ордныхон өөртөө хэт их ачаалал өгдөг. Зан араншин, урам зориг болон хүчирхэг зан чанар нь түүнийг дэндүү хатуу, уян хатан чанаргүй болгодог. Чамд нероли жүрж, манго ба улаан чинжүүний аялгуутай Miss Giordani үнэртэн таалагдана, тэрээр чиний зан араншинд төгс тохирж италийн нарийн мэдрэмжит төрх бүрдүүлнэ.
ҮХЭР (04.20 – 05.20)
Тэнцвэр – энэ бол үхрийн ордныхны хэлэх дуртай үг. Тэд амьдралдаа үргэлж төгс зохицол эрэлхийлж бүх зүйлийг сайхан байлгахыг хүсдэг. Үхрийн орд Сугар гараг удирддаг тул тэд харилцаанд маш их ач холбогдол өгч чухалчилдаг. Зөөлөн сэтгэлтэй, халамжтай, хариуцлагатай Үхрийн ордныхон бол хамгийн сайн найзууд. Тэдэн шиг мэдрэмжтэй хүмүүст цагаан гаа, какао цэцэг ба шоколадны аялгуутай Love Potion үнэртэн шилдэг сонголт болно.
ИХРҮҮД (05.21 – 06.20)
Эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн Ихрүүд бол жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санааг үйлдвэрлэгч хүмүүс юм. Тэдний үйлдэл таамаглахын аргагүй байдаг бол, өөрчлөмтгий зан араншин нь уян хатан байдаг тул ямар ч нөхцөл байдалд гарц олж чаддаг. Энэхүү агаарын ордод Sublime Nature Tuberose үнэрт ус хамгийн тохиромжтой. Энэ бол үүрээр түүсэн цагаан цэцэгс адил сэргэг цоморлог юм.
МЭЛХИЙ (06.21 – 07.22)
Хамгийн мэдрэмтгий энэ ордыг Сар удирддаг. Тэр цагийг үнэлдэг, гэр бүлдээ хайртай, хайртай дотны хүмүүсээ үргэлж зөвлөгөө эгч дэмжлэгээ үзүүлдэг. Хүчирхэг хирнээ эмэгтэйлэг энэ ордыг тодорхойлоход мэлрэг цэцэг ба зандан модны тансаг аялгуутай Eclat Femme үнэртэн тусална.
АРСЛАН (07.23 – 08.22)
Арслангийн орд бол анхаарлын төвд байж од болох дуртай нэгэн юм. Тэд өөртөө дэндүү итгэлтэй, маргах дуртай, өөрийгөө анхаарлын төвд байлгаж манлайлдаг. Гэхдээ ийнхүү хурц зан араншингийн цаана өөгөөмөр сэтгэлтэй, хайраар дүүрэн хүн байдаг. Ийм хүн халуухан, хүчирхэг үнэртнээс эмээдэггүй. Divine үнэртнийг туршаад үзээрэй. Ойн ба модны аялгууд бүхий энэхүү үнэртэн нь “хатан хааны” зан араншин, эмэгтэйлэг төрх, гоо үзэсгэлэнг улам тодруулна.
ОХИН (08.23 – 09.21)
Чи бүх зүйлээс төгс төгөлдрийг эрэлхийлдэг. Логик сэтгэлгээтэй, хүмүүсийг болон ажлуудаа удирдах чадвар чинь хүн бүрийг алмайруулдаг. Маш найдвартай чанартай энэхүү ордын хүмүүст карамел ба тоорын аялгуудтай Volare үнэрт ус тохирно. Романтик уур амьсгалыг таалахгүй хүн байхгүй байх!
ЖИНЛҮҮР (09.22 – 10.23)
Жинлүүрийн ордныхонтой харьцах үнэхээр сайхан байдаг! Тэд дур булаам, анхаарал татам байдаг. Жинлүүрүүд хүссэн бүхнээ авдаг ба ингэхдээ нөхцөл байдлыг зөв дүгнэж хүн бүрд тухайн хүнд тохирсон маягаар ханддаг. Аливаа зүйлтэй хөл нийцэж чаддаг, романтик Жинлүүрүүд маш нарийн мэдрэмжтэй тул хийж байгаа зүйл бүрээсээ гоо үзэсгэлэн хайдаг. Тэдэнд баяр баясгалангаар дүүрэн Happydisiac үнэртэн ямар ч эргэлзээгүй таалагдана. Цэцгийн, жимсний, ногоон аялгуутай энэхүү үнэртэн нь амьдралыг аз жаргал, баяр хөөрөөр дүүргэнэ.
ХИЛЭНЦ (10.24 – 11.21)
Хүчирхэг, зөрүүд, нууцлаг Хилэнцүүд маш тайван мэт анхны сэтгэгдэл төрүүлдэг. Тэд нууц хадгалж чаддаг, зоригтой бөгөөд шийдэмги зан чанартай. Бэрсүүт жүрж ба гишүүнэ ургамлын аялгуудтай The ONE Disguise үнэрт ус эдгээр зан чанарыг нь улам тодруулах болно.
НУМ (11.22 – 12.21)
Бие даасан, авьяаслаг Нумын ордныхон ямар ч нөхцөл байдал, шинэ соёлд хялбархан дасан зохицдог ч хариуцлагад тун дургүй. Өөдрөг сэтгэл, төрөлхийн дур булаам чанар нь тэдэд аливаа асуудлыг шийдэхэд нь тус болдог. Чиний сонголт бол цагаан голт борын цэцгийн аялгуутай Women`s Collection Innocent White Lilac үнэртэн юм. Хаврын эхний сарын илэрхийлэл уг үнэртэн нь яг л чам шиг баяр баясгалангаар дүүрэн, анхаарал татам нэгэн зохино.
МАТАР (12.22 – 01.19)
Матрууд – бие даасан, хариуцлагатай, аливаад нухацтай ханддаг нэгэн. Тэд хөл дээрээ бат бөх зогсдог, ёс заншлаа дээдэлдэг ба сонгодог үнэртэнд дуртай. Жишээ нь, Giordani Gold Essenza. Уг үнэртний цэцгийн-модны зохиомж нь дээд зэргийн чанартай жүржийн модны цэцгийн эфирийн тосонд суурилсан Essenza® аялгуутай. Жинхэнэ итали хэв маяг!
ХУМХ (01.20 – 02.18)
Чи өөрийнхөө дүрмээр тоглодог ба хязгаарлагдмал байдалд маш дургүй. Хүчирхэг, зөвхөн өөртөө онцгой зан чанартай энэ хүмүүст цэцгийн-жимсний аялгуутай, шиприйн дагалдах үнэртэй My Destiny үнэртэн зохино.
ЗАГАС (02.19 – 03.20)
Загасны ордныхон бол идеалист хүмүүс. Нууцлаг, уран бүтээлч сэтгэлгээтэй тэд мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг, мөрөөдөмтгий ба бүхнийг сайн сайхнаар хардаг. Тэдний зан араншинг цагаан гибискус ба алимны аялгуутай Eclat үнэртэн зохино.
Зурхай-2018: төрсөн ордоороо үнэртнээ сонгоорой
Энэ онд чамд ямар үнэртэн тохирхыг олохыг тулд оддын зурхайг судалцгаая.