Арьсныхаа өнгөнд тохирсон бүтээгдэхүүн сонгоё

Төгс нүүр будалт хийхэд зөвхөн аргачлалын мэдлэг хэрэгтэйгээс гадна арьсныхаа өнгөнд ямар бүтээгдэхүүн тохирохыг мэдэх хэрэгтэй.

Арьсны төрөл:  ЦАЙВАР АРЬС
Шаргал эсвэл улаан шар үс, наранд хөнгөн борлодог цайвар арьс, сэвх, цэнхэр эсвэл ногоон нүд.
Хэрэглэж болно: доод зовхины бараан хүрээг арилгахад цэнхэр дэд өнгөтэй өө дарагч. Улаа бутарсан мэт харагдуулдаг ялдам ягаан эсвэл шүрэн өнгийн хацар өнгөлөгч. Хөрсний эсвэл хул өнгийн сормуусны будаг ба хүрээлэгч.  Тоорын дэд өнгөтэй уруулын будаг. 
Хэрэглэж болохгүй: арьсыг улбар шар харагдуулах эрчимтэй борлуулагч бүтээгдэхүүн, мөн цайвар хүйтэн өнгөнүүд – тэд царайг ямар ч өнгөгүй, баран харагдуулдаг.

Чамд заавал байх ёстой бүтээгдэхүүн: The ONE IlluSkin 1-д-2 хацар өнгөлөгч-гэрэлтүүлэг

Арьсны төрөл: БАГА ЗЭРЭГ ЦАЙВАР АРЬС
Цайвар эсвэл цайвар хүрэн үс, нарны туяанд гарахад арьс хялбархан шаргал болж борлодог (мөн амархан түлэгддэг), бараан хөмсөг ба сормуус. 
Хэрэглэж болно: хацартаа дулаан өнгө нэмэхийн тулд тоорын өнгийн хацар өнгөлөгч. Алтлаг, маргад, чавганы өнгийн зовхины будаг, мөн Хатан хааны хөх өнгө ч зохимжтой. Уруулын будаг хул, зөөлөн ягаан эсвэл ялдам улаан байвал хамгийн тохиромжтой. 
Хэрэглэж болохгүй: мөнгөлөг өнгийн ямар ч бүтээгдэхүүн хэрэглэхгүй, учир нь энэ өнгө арьсыг үнсэн саарал харагдуулдаг. 

Чамд заавал байх ёстой бүтээгдэхүүн: Giordani Gold зовхины дөрвөн өнгөт будаг

 

Чиний арьсны төрөл: АЗИ

Хар эсвэл бараан хүрэн үс, шаравтар дэд өнгөтэй арьс, бараан өнгийн, бүйлсний хэлбэртэй нүд.

Хэрэглэж болно: нүүрний хэлбэрийг хэт хурц болголгүй тодруулахын тулд хул өнгийн хацар өнгөлөгч. Хөмсөгний доор оргилуун дарсны өнгийн зовхины будаг, нүдний дотор буланд шоколадны өнгийн зовхины будаг түрхвэл нүд илүү тодорч харагдана (гүн хар өнгийн сормуусны будаг заавал байх ёстой). Уруулаа улаан жимсгэнийн эрчимт өнгөөр будвал зохино.

Хэрэглэж болохгүй: хар өнгөөр хийсэн нүд будалт. Ийм будалт нүдийг хэт жижиг харагдуулдаг. 

Чамд заавал байх ёстой бүтээгдэхүүн: The ONE Eyes Wide Open сормуусны будаг

Чиний арьсны төрөл: ЧИДУН ЖИМСНИЙ ӨНГИЙН АРЬС
Хар эсвэл бараан хүрэн үс, наранд борлосон мэт харагддаг, наранд бараг л түлэгддэггүй арьс, бараан өнгийн нүд. 
Хэрэглэж болно: хөх ягаан эсвэл ягаан дэд өнгөтэй хацар өнгөлөгч нь арьсны ногоон дэд өнгийг тэнцвэржүүлж харагдуулна. Хаш, гүн цэнхэр, зэс эсвэл алтлаг өнгийн зовхины будаг бараан өнгийн нүдийг тодруулна. Тоорын, ягаан-хүрэн, улаан жимсний эсвэл дарсны өнгийн уруулын будаг сонгоорой. 
Хэрэглэж болохгүй: улбар шар өнгийн наранд борлуулсан мэт харагдуулагч бүтээгдэхүүн. Ийм өнгө чиний царайг алиалагч мэт харагдуулна. 

Чамд заавал байх ёстой бүтээгдэхүүн: The ONE Colour Stylist 1-д-5 олон үүрэгт уруулын будаг

Чиний арьсны өнгө: БАГА ЗЭРЭГ БАРААН
Хар үс, дулаан дэд өнгөтэй баран өнгийн арьс, бараан өнгийн нүд.
Хэрэглэж болно: хул ягаан, ялдам хүрэн, шүрэн өнгөнүүд чиний хацар болон уруулд гялбаа бэлэглэнэ, харин онцгой үйл явдалд чавга эсвэл дарсны өнгийн уруулын будаг сонгоорой. Нүдээ тодруулахад чамд ногоовтор хөх, ягаан алтлаг эсвэл гүргэмийн өнгийн зовхины будаг хэрэгтэй. 
Хэрэглэж болохгүй: тод неон өнгийн ямар ч бүтээгдэхүүн.

Чамд заавал байх ёстой бүтээгдэхүүн: The ONE Colour Impact зовхины тосон будаг

Чиний арьсны өнгө: БАРААН ХҮРЭН
Гялалзсан хар үс, бараан хүрэн өнгийн арьс,арьс хэзээ ч нарны туяанд түлэгддэггүй, маш бараан харавтар өнгийн нүд.
Хэрэглэж болно: аньс, жүрж жимсний өнгө, мөн гүн ягаан өнгө арьсыг гэрэлтсэн харагдуулна, харин уруулаа шоколадны хүрэн өнгөөр будаарай. Улаан, хөх ягаан эсвэл толин гялбаатай ягаан өнгийг ч мөн туршаад үзээрэй. Алтлаг эсвэл хүрэл өнгөнүүдээр нүдээ тодруулаарай, усан цэнхэр өнгө ч мөн зовхин дээр гайхалтай харагдана. 
Хэрэглэж болохгүй: цагаан өнгийн зовхины будаг. Тэр арьсыг үнсэн саарал харагдуулна. 

Чамд заавал байх ёстой бүтээгдэхүүн: Giordani Gold «Эрдэнийн гялбаа» уруулын будаг








Зурвас: Зураг: Getty Images