Энгэсэг нь маш олон давуу талтай. Тэр арьсны өнгийг жигд болгоно, гэрэлтүүлнэ, нүх сүвийг үл мэдэгдэм болгоно ба нүүр будалтын хэт их гялбааг дарна. Мөн энгэсэг нь нүүр будалтын суурийн тогтцыг уртасгаж, халуун эсвэл чийгтэй агаарт нүүрний будгийг урсахаас хамгаалдаг.
ШАХМАЛ ЭНГЭСЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
НУНТАГ ЭНГЭСЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Нунтаг энгэсэг нь шахмал энгэсэгтэй харьцуулбал илүү хөнгөн бүрхүүл үүсгэдэг. Түүнийг том хэмжээтэй зөөлөн үстэй багсаар түрхдэг. Эхлээд нүүрэндээ нимгэн нэг давхар тавиад, дараа нь багсаар илүүдлийг авна – ингэснээр царай төрөлхийн мэт сайхан өнгөтэй харагдана. Нунтаг энгэсгийг өдөр тутам хэрэглэхэд эвтэйхэн ч түрхэхэд тийм ч амар биш тул цүнхэнд авч явахад тохиромжгүй юм.
"Энгэсгийн өнгө чамд зохиж байгаа эсэхийг мэдэхийн тулд суурь шингэн энгэсэгтэй адил шанаа хэсэгт бага зэргийг түрхэж үзээрэй"
«Мат» энгэсэг царайг шаазан мэт харагдуулдаг бол тунгалаг энгэсэг илүү залуу, гэрэлтсэн, өөгүй харагдуулдаг. Тиймээс энгэсэг сонгохдоо арьсны төрлөө тогтоорой (доорх хэсэгт бид үүний шалтгааныг тайлбарлах болно).
ӨӨРТӨӨ ТОХИРОХ ӨНГӨӨ СОНГОЁ
Өөрийн арьсны өнгөтэйгөө ойролцоо өнгө сонгоорой. Суурь шингэн энгэсэг сонгохтой адил шанааны хэсэгт бага зэрэг түрхэж үзэж өнгө зохиж байгаа эсэхийг шалгаарай. Өөртөө зохисон өнгө сонгох нь маш чухал учраас ахин дахин туршиж үзээрэй.
ЭНГЭСГИЙГ АРЬСНЫ ТӨРЛӨӨС ХАМААРАН ХЭРХЭН ТҮРХЭХ ВЭ?
Хэрвээ чи хуурай арьстай бол энгэсгийг суурь шингэн энгэсгийн дээр түрхэнэ. Ингэхдээ нүдний орчмын арьс эсвэл онцгой хуурай арьстай хэсгүүдэд анхаарлаа хандуулаарай. Илүүдэл энгэсгийг заавал арилгаж байгаарай. Хуурай арьсанд хамгийн их тунгалаг энгэсэг зохино, жишээ нь, The ONE нунтаг энгэсэг.
Хэрвээ чи тослог арьстай бол энгэсгийг арьсны илүүдэл тосыг арилгасны дараа түрхээрэй. T-хэсэгт ба бусад тослог гялгартай хэсгүүдэд онцгой анхаарлыг хандуулаарай. Жишээ нь, The ONE Matte Velvet шахмал энгэсэг гайхалтай сайхан зохино.