Редакторын сонголт: хямдралын шинжлэх ухаан

Хямдралын улирал ид халуухан үе дээрээ явж байна! Харин энэ үед ихэнх хүмүүс хямдралтай л бол хэрэгтэй хэрэггүй зүйл хэтрүүлэн авах тохиолдол түгээмэл байдаг. Энэ байдлаас татгалзъя! Бид чамд хямдралыг хэрхэн ухаалгаар ашиглахыг дараах хэсэгт заалаа.

ӨӨРТӨӨ ЮУ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГО
Аливаа зүйлийг худалдан авахаасаа өмнө өөртөө юу байгаагаа эргэн нэг санаарай. Ялангуяа нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ нэг шалгаад үзээрэй. Өөртөө байгаа, мөн нөөц бүтээгдэхүүнээ шалгаад хугацаа нь дууссан, муудсан, хэт удсан бүтээгдэхүүнүүдээ хогийн саванд хийгээрэй. Харин одоо юу үлдсэнийг, мөн юу дутаж байгааг хараарай. Жагсаалт гаргаад үнэхээр зайлшгүй хэрэгтэй байгаа бүтээгдэхүүн дээр төвлөрөөрэй. Ингэснээр чи сэтгэл хөдлөлдөө автаж хэрэггүй худалдан авалт хийхээс сэргийлэх боломжтой. 

АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ
Бид бүгд шинэ өнгөнүүдээр туршилт хийх дуртай, ялангуяа хямдралын үеэр бүр ч олон өнгийн уруулын будаг эсвэл зовхины будаг худалдан авдаг. Гэвч бид чамд сонголт бүрээ ухаалгаар хийхийг зөвлөж байна. Чи үнэхээр энэ өнгийг хэрэглэх үү? Бас энийг? Бүр энийг? Хэрвээ чиний хариулт

«үгүй» бол худалдаж авах хэрэггүй. Энэ бол ашигтай худалдан авалт биш дэмий мөнгө үрнэ гэсэн үг юм. 


МЭРГЭЖИЛТНЭЭС АСУУ
Хоёр бүтээгдэхүүнээс алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу? Орифлэймийн Зөвлөхөөс зөвлөгөө аваарай. Мэргэжлийн Зөвлөхүүд бүтээгдэхүүний талаар маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй байдаг ба чамд яг аль бүтээгдэхүүн зохихыг зөвлөхөд хэзээд бэлэн байна!

ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС МЭДЭЭЛЭЛ АВ
Эргэлзсээр л байна уу? Хэрэглэгчдийн санал бодлыг уншаад үзээрэй! Энэ бол бодит мэдээллийн хамгийн найдвартай эх үүсвэр ба тухайн бүтээгдэхүүн чамд тохирох эсэхийг ойлгох хамгийн өндөр үр дүнтэй арга юм.


ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛИЙГ САНА 
Их хэмжээний хямдрал анхаарлыг шууд өөр дээрээ татах зорилго агуулдаг. Мөн тусгай саналуудад анхаарлаа хандуулахаа бүү мартаарай: энд л жинхэнэ үнэт зүйлс нуугдаж байдаг.

ХАМГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЛИЙГ АВ
Орифлэймийн олон нийтийн сүлжээн дэх мэдээ мэдээлэлд бүртгүүлээд үнэт тусгай саналуудын тухай хамгийн түрүүнд олж мэдээрэй!

ХЯЗГААРАА МЭД
Яг хэдэн төгрөг зарцуулахад бэлэн байгаагаа шийдээд төсвөөсөө хэтрэхгүй байхыг хичээгээрэй. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн сарын эцэст хоосон түрийвчтэй байхад хүргэх ёсгүй. 

ХЭЗЭЭ «ҮГҮЙ» ГЭЖ ХЭЛЭХЭЭ МЭД
Зарим бүтээгдэхүүн хямдралын жагсаалтад ордоггүй. Хэрвээ чи иж бүрэн арьс арчилгааны багц худалдан авахын тулд Шинэ жилийн хямдралыг хүлээж байсан бол харамсалтай нь энэ хүлээлт үр дүнгүй байх болов уу. Тиймээс шаардлагатай хэмжээг бага багаар цуглуулж, яарч сандралгүй худалдан аваарай. 



Зурвас: