Эрэгтэй үс засалт: хэнд ямар үс зохих вэ

Бүхнийг мэдэгч Google-ийн мэдээлснээр 2015 онд цахим ертөнцөд эмэгтэй үсний хэв маягаас илүүтэйгээр эрэгтэй үсний хэв маягийн сонирхол нэмэгдсэн байна. Энэхүү сэдэвтэй холбоотой мэдээллийг бид дараах хэсэгт тайлбарлах болно.

КВИФФ
Өвөрмөц нэртэй энэхүү үсний хэв маяг нь хэдэн арван жилийн туршид үргэлж загварын оргилд байгаа цорын ганц эрэгтэй үс засалт юм. Энэ үс засалтад толгойн хоёр талаар үс богино, харин орой хэсэгт илүү урт байна. Энэ үс засалт царайг илүү гонзгой харагдуулж царайны өнцгүүдийг тодруулдаг тул дугуй царайтай эрчүүдэд хамгийн тохиромжтой. Шингэвтэр үстэй эрчүүдэд толгойн орой дээрх үсээ хэт ургуулахгүй байхыг зөвлөж байна. Дунд зэргийн урттай үсэнд энэ хэв маягийг оруулахад чамд HairX дээд зэргийн тогтоолттой хэв маяг үүсгэгч шүршигч тусална.

 

 

ХАЖУУ ТАЛААР НЬ ХАГАЛСАН ҮС
Энэ үс засалт өмнөх үс засалтаас илүү анхаарал татам харагддаг. Хажуу талаар нь хагалсан үс засалт эрчүүдийг дур булаам харагдуулахаас гадна хэрэглэхэд эвтэйхэн хэв маяг юм. Google-ийн статистик мэдээллээс харвал 2015 онд энэ үс засалт хамгийн түгээмэл байсан. Шингэн үс болон буурлыг далдалдгаараа ч мөн онцгой. 

 

 

ДОЛГИОТОЙ ЭСВЭЛ БУРЖГАР
Долгиотой эсвэл буржгар үс – ийм үстэй хүн бүр арчилгаа нь тийм ч амар биш гэдэгтэй санал нийлэх байх. Чиний үс долгиотой, буржгар байхын зэрэгцээ бас өтгөн бол сийрэг шүдтэй сам, ангижруулагч болон халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч (үсээ сэнсээр үлээлгэж хатаадаг бол) чиний хамгийн сайн найзууд болно. 

 

 

 

АРДАА БООСОН ҮС ЗСАЛТ
2015 онд бид ардаа боосон үс засалтыг зөвхөн загварын тайзан дээр харахаа больж өдөр тутам ч харах болсон. Өтгөн үстэй, сахалтай эрчүүдэд энэ үс засалт гайхалтай зохидог. Мөн толгойн хоёр талын үсийг шингэлбэл өвөрмөц харагддаг. Энэ үс засалт цорын ганц сөрөг талтай: хэрвээ чи үсээ ургуулахаар шийдсэн бол хэдэн сар тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй, учир нь үс боодог болтлоо ургатал боох ч, хэлбэрт ч оруулах боломжгүй байдаг. Харин энэ үед чамд малгай тусална!

  

 

 

ХАЛЗАН
Толгойн зөв хэлбэртэй эрчүүдэд халзан эсвэл маш их багасгасан үс засалт гайхалтай зохиж илүү эрэмгий, өөртөө итгэлтэй харагдуулдаг. Ялангуяа үс нь халцарч эхэлсэн эрчүүд энэ үс засалтыг сонгох хэрэгтэй. Харин урагшаа товгор өргөн духтай эрчүүдэд энэ үс засалт зохихгүй. 

 

 

 

УРТ ҮС
Энэ үс ямар ч эргэлзээгүй анхаарал татдаг. Харин урт үс нүүрний онцлогийг дарагдуулдаг тул хэрвээ чи маш тод шанаа, эрүүтэй биш бол үсээ ургуулахаас өмнө сайтар бодоод үзээрэй. Харин урт үсээ арчлахад чамд гел болон үсний вакс тусална, мөн үс урт байх тусам шампунь ба ангижруулагчийн хэрэглээ нэмэгддэгийг бүү мартаарай. 












Зурвас: Зураг: Getty images