АРЬС АРЧИЛГАА
Орчин үеийн залуусын хувьд амжилтаас чухал зүйл бий гэж үү? Гадаад үзэмждээ эрүүлээр хандах! Энэ хариулт таныг гайхшруулж байна уу? Ярилцлага авч буй ажил олгогч, болзоонд уригдсан бүсгүй, хамт ажиллагсад, найз нөхөд, танилууд – тэд бүгд таны гадаад төрхөд анхаарлаа хандуулдаг. Чанга, толгиор цэвэр арьс, сэргэг царай, бараан хүрээгүй нүд, мөн үс засалт. Биед суусан хувцас, түүнтэй тохирох гутал. Эрчүүд гадаад үзэмждээ анхаарал тавина гэдэг ичмээр зүйл огтхон ч биш. Энэ бол хэвийн үзэгдэл.
Арсьс арчилгаанд их хугацаа шаардлагагүй. Өдөрт ердөө л 4 алхам 2 минут – үүнээс хялбар зүйл бий гэж үү? NovAge Men иж бүрэн арчилгаа нь хөгшрөлтийн эсрэг мэдэгдэхүйц үр дүн үзүүлдэг, үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан анхны цуврал бүтээгдэхүүн юм. Энэ бол хайрлахын зэрэгцээ амжилттай байхыг нь хүсэж залуудаа бэлэглэх тансаг бэлэг юм. Учир нь арчилгаатай төрх болон амжилт нь хоорондоо нягт уялдаатай ойлголтууд юм.
БИЕИЙН АРЧИЛГАА
Өдөр бүр саад бэрхшээлтэй тулгарах – энэ бол баатарлаг эрчүүдийн хувьд энгийн зүйл. Харин эх дэлхийгээ, хүн төрлөхтнийг, хааяа өөрийгөө аврахад нь туслахын тулд түүнд Arctic Pro Defence иж бүрдэл агуулсан North Extreme биеийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг бэлэглээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Зүүн Сибирьт ургадаг алтан гагнуур ургамлын үндэсний хандад суурилсан ба уг ургамал нь хамгаалах ба антиоксидант чанараараа алдартай юм. Иж бүрдэлд шүршүүрийн, үсний, сахлын бүтээгдэхүүн болон саван орсон тул хайртын чинь цагийг хэмнэх болно. Хэрвээ тэр хүнд үнэрт дургүй бол түүнд модны-цитруст жимсний аялгуутай үнэртэн бэлэглээрэй.
АКСЕССУАР
Амжилт жижиг ч, тогтмол хийдэг алхмуудын үр дүн бий болдог. Харин арчилгаатай төрхийг жижиг аксессуарын тусламжтай улам тодруулах боломжтой. Цаг, чагтан товч, бүс, түрийвч, ороолт эсвэл цүнх – түүндээ чанар бэлэглээрэй.
ҮНЭР
Энэ бол хамгийн дотно бэлэг. Тохирсон үнэртнээ олох тийм ч хялбар биш юм. Одоо хэрэглэж байгаа үнэртнүүдээс нь санаа аваарай. Жишээ нь, хэрвээ тэр дорнын эсвэл жимсний аялгуутай үнэртэн хэрэглэж байгаа бол Be The Legend үнэртнийг сонгоорой. Хэрвээ тэр модны ба сэргэг үнэртэн хэрэглэж байгаа бол Possess The Secret Man үнэртнийг сонгоорой. Энэ бол Орифлэймийн гаргасан эрчүүдийн анхны үнэрт ус юм. Be The Legend үнэртэн шир, шүүслэг алим болон тонка шошны аялгуудыг хослуулдаг бол, Possess the Secret Man үнэртэн нь мөс, шар ба хуш модны аялгуудыг хослуулдаг ба маш удаан тогтдог. Илүү их сонголт хүсэж байна уу? Ямар ч төсөвт, ямар ч сонирхолд тохирох үнэртнүүдтэй танилц.