ГҮН ЦЭВЭРЛЭГЭЭ
Хэрэв та тослог арьстай бол хэдий тогтмол цэвэрлэдэг ч арьсны нүх сүвэнд тослог хурж, нүх сүвийг бөглөн, үрэвсэхэд хүргэж болно. Үүнтэй үр дүнтэй тэмцэхийн тулд долоо хоногт нэг удаа үрэвслийн эсрэг эрчимтэй алхам хийх хэрэгтэй. Шавар суурьтай Pure Skin нүүрний гүн цэвэрлэгч маск нь бохирдлыг арьсны гүнээс гадаргуу руу түлхэж гаргадаг бөгөөд арьсны төлөвийг тэнцвэржүүлдэг төдийгүй дөрвөн долоо хоногийн дараа гэхэд хар батгыг мэдэгдэхүйц багасгадаг.
ЗӨӨЛӨН БА ТОЛИГОР
Үрэвслийг нэг мөсөн дарахыг хүсэж байна уу? Тэгвэл нянгийн эсрэг үйлчилгээтэй, үхэжсэн эсийг арилгаж, нүх сүвийг гүн цэвэрлэдэг салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй. Танд өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой Pure Skin нүүр угаагч гуужуулагч гелийг санал болгож байна.
ТОСЛОГИЙГ ДАРАХ
Тослогийг дардаг цаасны оронд Optimals Hydra тослог арьсны тослог гялгарыг дарагч өдрийн тос-лосьоныг сонгоорой. Энэ бүтээгдэхүүн илүүдэл тослогийг дарж арьсыг тайвшруулдаг бөгөөд нүх сүвний илрэлийг багасгадаг. Та хэрэглээд үр дүнг нь мэдрээрэй. Өдрийн туршид энгэсэг гаргаж нүүрний будгаа сэргээх шаардлага дахиж гарахгүй.
ЖИГД ӨНГӨ
Өдөр тутмын зөв арчилгаа сонговол шинээр үрэвсэл гарахаас сэргийлж чадна. Харин хуучин үрэвслийн сорвийг яалтай вэ? Гоо сайхны салон руу яарахын оронд NovAge Арьсыг шинэчлэх үйлчилгээтэй хоёр алхамтай гүн гуужуулагчийг туршаарай. 4 долоо хоногийн арьс шинэчлэх хөтөлбөр нь эд эсийн байгалийн нөхөн сэргээх чадварыг эрчимжүүлж арьсны өнгө ба бүтцийг жигд болгоно. Долоо хоногт 10 минутыг л зарцуулахад таны арьс өөрөө гэрэлтэх болно. Шинжлэх ухаанаар батлагдсан!