Өмнө нь ба дараа нь: NovAge улайлтын эсрэг нөлөөтэй нүүрний тос

Өмнөх үг: ярилцлага, зураг авалт эсвэл спорт зааланд хамт хичээллэдэг залуутайгаа болзох үед сандарсандаа хацар улаа бутардаг. Ийм тохиолдолд яахыг бид мэднэ!

Өглөөгүүр толинд харахад улайлт, арьсны асуудал болон нүүрний арьсны жигд бус өнгө тогтмол харагдах үед та яахаа мэдэхгүй аргаа барсан мэдрэмж танд төрдөг бол. Нойргүйдэл, ачаалал, эрүүл бус хооллолт - арьсанд чухам юу нийцэхгүй байна вэ? Хэрэв та улаан лооль шиг улайгаад байгаа бол ямар арга хэмжээ авбал зохих вэ?

Халуун шүршүүр болон саунаас аль болох хол байж, архины төрлийн юм уух үед ганц хундагаар хязгаарлаж, нарны хурц туяа болон бохирдол ихтэй агаараас зайлсхийхийг хичээгээрэй. Энэ бүгд цусны судсыг тэлэн, улайлтыг мэдэгдэхүйц хүндрүүлэх уршигтай. Стрессийн хувьд ч мөн адил тул, арьсныхаа харагдах байдалд та санаа аль болох бага чилээгээрэй. Хийхээс илүү хэлэхэд амар л даа – гэж та бодох байх, энэ нь ч үнэн. Гэхдээ заавал оролдоод үзээрэй!

Гаднах үзэмж хамгийн чухал нь биш ч, заримдаа өөртөө итгэхэд дэмжлэг хэрэгтэй болдог. Хэрэв таны арьс танд дайн зарласан бол NovAge улайлтын эсрэг нөлөөтэй нүүрний тосыг түрхээд үзээрэй: энэхүү бүтээгдэхүүн нь тайвшруулах орцуудтай бөгөөд хормын дотор улайлтыг багасган, арьсыг зөөлөн өнгөнд оруулна.

Шведээс ирсэн эмзэг арьстай манай редактор энэхүү бүтээгдэхүүнийг туршиж үзсэн юм. Баруун талын зурагнаас та үр нөлөөг нь харж болно: тос маань пигментийн тусламжтай улайсан хэсгүүдийг харагдахуйц саармагжуулахын зэрэгцээ найрлага дахь тайвшруулах орцууд нь арьсны эрүүл төрхийг бэхжүүлнэ.

 

 

Зурвас: Зураг: Oriflame