1. УНТАХААСАА ӨМНӨ НҮҮРНИЙ БУДГАА АРИЛГААРАЙ
Ядарсан ч гэсэн орой унтахаасаа өмнө заавал нүүрний будгаа арилгаж, арьсаа цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс арьс өөрөө нөхөн төлжиж чадахгүйд хүрч арьс бөглөрөх болно.
NovAge нүүр угаагч гел-тоникийг хэрэглээд үзээрэй.
2. НАРНААС ХАМГААЛААРАЙ
Өвөл, эсвэл бүрхэг өдөр байлаа ч нарны тосыг мартаж болохгүй. Та арьсандаа иж бүрэн арчилгаа хийсэн ч нарны тосоо түрхээгүй бол цагаа дэмий үрсэн хэрэг болно.
NovAge нүүрний арьсыг хамгаалагч олон үүрэгт тос SPF 50-тай нөхөрлөөрэй.
3. УНТАЖ АМРААРАЙ
Эрүүл бие, хүчтэй дархлаа, гэрэлтсэн арьс зэрэг шөнө дор хаяж 8 цаг унтах ёстой шалтгаан олон бий. Хэдий үдэшлэгт үлдэхийг хүсч байсан ч таны бие махбод зөвхөн шөнө л амарч, нөхөн сэргэж чаддаг гэдгийг санаарай.
4. ХҮЙТНИЙ УЛИРАЛД ТОГТМОЛ БЭЭЛИЙ ӨМСӨЖ, ГАРЫН ТОС ХЭРЭГЛЭЖ ЗАНШААРАЙ
Хамгийн түрүүнд гарын арьсанд хөгшрөлтийн шинж тэмдгүүд үүсч эхэлдэг. Тиймээс шаардлагатай халамжийг нь тэдэнд өг!Гарын тосыг байнга цүнхэндээ авч явж байгаарай.
«Арника цэцэг» гарын тосыг бид санал болгож байна.
5. ИЛҮҮ ИХ УС УУГААРАЙ
Ус биеэс хорт бодисыг гадагшлуулж, арьсыг чийглэг, зөөлөн байлгаж, тархины ажиллагааг идэвхжүүлдэг. Биедээ байнга жижиг усны сав авч явж байгаарай.
6. НҮҮРНИЙ МАСКТАЙ НӨХӨРЛӨӨРЭЙ
Маскийг тогтмол хэрэглэх нь арьсны төлөвийг сайжруулж, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Долоо хоногт 1-2 удаа маск хэрэглээд үр дүнг нь мэдрээрэй. Ямар маск сонгох вэ гэж эргэлзэж байна уу?
NovAge нүүрний арьсыг чангаруулагч даавуун маскийг хэрэглээд үзээрэй.
7. ИЖ БҮРЭН АРЧИЛГАА
Өдөр бүр өглөө, оройд 2 минутыг арьсаа иж бүрэн арчлахад зарцуулна гэж өөртөө амлаарай. Ингэснээр та арьсныхаа залуу байдлыг хадгалж чадна. Цэвэрлэгч гел-тоник, нүдний тос, бэлдмэл, тос – энэ 4 шатыг иж бүрнээр нь дагаж мөрдсөнөөр 7 дахин илүү үр дүн үзүүлэх болно.
Өөрт тохирох иж бүрдлийг эндээс сонгоорой.
8. ИЛҮҮ ИХ ИНЭЭМСЭГЛЭЭРЭЙ
Инээмсэглэх үед нүүрний 50 гаруй булчин ажилладаг, булчингийн агшилт нь эндорфины ялгарлыг эрчимжүүлж, арьсны тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалдаг. Инээмсэглэл стрессийн гормоныг бууруулж, цусны эргэлтийг түргэсгэдэг. Хэчнээн завгүй байсан ч инээмсэглэх шалтгаан үргэлж байдаг гэдгийг санаж яваарай!