Уруулын биеийн өөр хэсгүүдээс илүү их чийгшлээ алддаггийг чи мэдэх үү? Чийгшлээ алдсанаар уруулын арьс таталдаж хагардаг тул өдөр тутам найман аяга ус ууж бие махбодынхоо шингэний түвшинг хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй.
БҮҮ ОРОЛД!
Уруулын хагарсан арьсыг хуулж хэрхэвч болохгүй. Арьсыг хуулсан нөхцөлд цус гарч улмаар шарх үрэвсэх аюултай.
ЗӨГИЙН ЛАВ
Зөгийн лав агуулсан уруулын бальзам хэрэглээрэй (жишээ нь, Тусгай зөөлрүүлэгч). Тэр чийглэгийг хадгалж, уруулд хамгаалагч бүрхүүл үүсгэж хагарсан хэсгүүдийг үрэвсэхээс хамгаалах ба хүйтнээс ч мөн хамгаална.
Сонирхолтой баримт: дэлхий даяар долоо нэг минут тутамд долоон ширхэг Тусгай зөөлрүүлэгч бальзам борлуулагддаг.
Гадаа хэт хүйтэн ба салхитай үед, хацраа хөлдөөж уруулаа хагарахаас хамгаалахын тулд нүүрээ ороолтоор хамгаалаарай.
ГУУЖУУЛАГЧ ХЭРЭГЛЭ
Үхэжсэн арьсыг гуужуулахын тулд долоо хоногт нэг удаа уруулд зориулсан гуужуулагч хэрэглээрэй. Хуучин шүдний сойзоор уруулынхаа гадаргыг цэвэрлэж ч мөн болно, хамгийн гол нь дараа нь тайвшруулагч бальзам түрхэхээ бүү мартаарай.
Уруулаа биеийн бусад хэсгүүдээ нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалдагтай адил хамгаалаарай. Цаг агаараас хамааралгүй үргэлж SPF буюу нарны хамгаалалттай уруулын бальзам хэрэглээрэй.
БҮҮ ДОЛОО
Чи уруулаа долоох бүрдээ хамгаалагч төрөлхийн бүрхүүлийг нь арилгадаг тул уруул хатаж хагардаг.
ХООЛОЛТОО АНХААР
Чиний идэж байгаа зүйл чиний уруулын эрүүл мэндэд мэдэгдэхүйц нөлөөлдөг. А аминдэм (өндөг, сүү ба лууван) агуулсан хоол хүнс эрүүл мэндийг дэмжиж нөхөн сэргэхэд тусалдаг бол навчит ногоонд агуулагддаг Е аминдэм арьсны толигор байдлыг хадгалж үрчлээ үүсэхээс сэргийлэхэд тусалдаг.
АМЬСГАЛАХАА БҮҮ МАРТ
Уруул амархан хатдаг тул амаараа амьсгалахаас зайлсхийгээрэй. Зөвхөн хамраараа амьсгал!