Гоо сайхны дүрмүүд: арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрхэн зөв түрхэх вэ?

Чи нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг иж бүрдлээр нь авсан: цэвэрлэгч бүтээгдэхүүн, тоник, бэлдмэл, зовхины тос ба чийгшүүлэгч тос. Харин чи тэднийг зөв түрхэж мэдэх үү? Дараах хэсэгт бид чамд ач тустай зөвлөмжүүдийг өгөх болно.

ЦЭВЭРЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН
Как правильно наносить средства по уходуЧамд нүүрээ угаах шиг хялбар зүйл хаана байна гэж бодогдох байх. Гаран дээрээ нүүр цэвэрлэгч хөөс-гелээс багахан хэмжээтэйг аваад чийгтэй нүүрэндээ түрхээрэй. Нүүрний дунд хэсгээс эхлүүлээд зах хэсэг рүү чиглүүлэн хацар, дух ба эрүүг зөөлөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй – ингэснээр нүүрний будаг маш сайн арилж тунгалгийн урсгал идэвхжинэ. Хурууны өндгөөр хамрын эргэн тойрон ба үс ургах шугамын дагуу иллэг хийгээрэй – энэ хэсэгт үрэвсэл үүсэхээс сэргийлэхийн тулд цэвэрлэгч бүтээгдэхүүнийг маш сайн арилгаарай. Ингэхдээ бүлээн (халуун бус) усаар угаана. Хүзүүгээ мартаж болохгүй – цэвэрлэгч бүтээгдэхүүнийг эгмийн яс хүртлээ түрхэж угаагаарай.

ГҮН ЦЭВЭРЛЭГЭЭ

Чи нүүрний арьс цэвэрлэгч төхөөрөмж хэрэглэдэг бол эхлээд нүүр цэвэрлэгч толгойн сойзыг чийглээд дээр нь цэвэрлэгч бүтээгдэхүүнээ түрхээрэй. Өөрт тохирсон хурдыг сонгоод төхөөрөмжийг асаагаарай. Тойрог хөдөлгөөнөөр дараах дэс дарааллаар нүүрээ цэвэрлэнэ: 20 секунд – дух, тус бүр 10 секунд – хоёр хацар, 20 секунд -  эрүүл ба шанаа хэсэг. Нүүрээ угаахдаа төхөөрөмжийг арьсан дээрээ хөнгөхөн дарж илүү үр дүнтэй цэвэрлээрэй. Мөн Т-хэсгээ цэвэрлэхдээ бага зэрэг дарах хэрэгтэй. Төхөөрөмжийг нүдний орчмын арьсанд хүргэж болохгүй! Тоник хэрэглэхээс өмнө нүүрээ усаар сайтар угаагаарай.


ТОНИК

Тоникийн үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд түүнийг цэвэрлэгч бүтээгдэхүүнийг усаар арилгасан даруй түрхэх хэрэгтэй. Спирт агуулсан тоник нь арьсыг цочроох, хуурайшуулах, үрэвсүүлэх магадлалтай байдаг тул энэ төрлийн тоникийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Спирт агуулаагүй тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд нүдний орчмын арьсыг зайлсхийн нүүрний арьсыг арчина. Бүтээгдэхүүнийг арьсанд шингэтэл түр хүлээгээд арьс арчилгааны дараагийн алхам руу шилжинэ.

ЗОВХИНЫ ТОС
Доод зовхины зөөлөн арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй. Зовхины тосноос багахан хэмжээтэйг авч шанаа ба нүдний доод хэсэгт хөнгөн тогших хөдөлгөөнөөр түрхээд дунд хуруугаараа тараана. Ямар ч нөхцөлд арьсыг татаж, үрж болохгүй. Сормуус ургах хэсэгт тос түрхэх хэрэггүй, учир нь тос нүдэнд орж үрэвслүүлэх магадлалтай. Чиний хэрэглэж буй зовхины тос бөмбөлгөн түрхэгчтэй бол доод зовхинд нүдний гадна булангаас дотор булан руу чиглүүлэн түрхээрэй.

"Зовхины тосыг хөргөгчид хадгалаарай. Маргааш өглөө нь та маш сайхан сэргэг мэдрэмжийг авах болно."

БЭЛДМЭЛ
Бэлдмэлийг хоёр алгандаа жигд тараагаад алгаа нүүрэндээ дарж түрхээрэй. Ингэснээр цусны эргэлт сайжирч бүтээгдэхүүн арьсны илүү гүн давхарга руу нэвчинэ. Харин бэлдмэлийг хүзүүнд түрхэхдээ доороос дээш чиглэсэн хөдөлгөөнөөр түрхэх хэрэгтэй. Бэлдмэл нь усан суурьтай байдаг тул тоник хэрэглэсний дараа өдөр эсвэл шөнийн тос түрхэхээс өмнө хэрэглэдэг. Харин бэлдмэлийг түрхээд 10 секунд хүлээж арьсандаа сайтар шингээсний дараа чийгшүүлэгч өдөр/шөнийн тосыг түрхэх хэрэгтэй.

ӨДӨР БА ШӨНИЙН ТОС
Өдөр ба шөнийн тосыг нүүр ба хүзүүндээ жигд, арьсыг доош таталгүй, алгаараа дарж доороос дээш чиглэсэн жигд хөдөлгөөнөөр түрхээрэй. Мөн эрүүнээс хүзүү хүртэл эсвэл хамраас үс ургах шугам руу чиглүүлэн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй. Нүдний орчмын арьснаас зайлсхийгээрэй, энэ хэсэгт зөвхөн зориулалтын тос хэрэглэх хэрэгтэй.
Зурвас: