Ямар ч үйл явдалд тохирох үнэртэн сонгоё

Үнэртэн бүр мөч бүрд тохиромжтой байдаггүй. Үнэртний зөв сонголт сэтгэл санааг сэргээж өөртөө итгэх итгэл төрүүлдэг. Ямар ч нөхцөлд чамд туслах үнэртнүүдийн тухай бид дараах хэсэгт өгүүлэх болно.

Анхны болзоо

Бидний бодлоор үдшийн үнэртэн уруулын будаг адил байдаг: тэр шууд онцгой сэтгэгдэл төрүүлэх ёстой. Романтик уур амьсгал үүсгэхэд хүнд, нялуун үнэрээс зайлсхийж цэцгийн үнэр сонгоорой. Цагаан сараана цэцэг (жишээ нь, Tenderly Promise үнэртэй ус ) эсвэл жүржийн цэцгийн (жишээ нь Giordani Gold Essenza үнэрт ус) суурьтай үнэртнүүд энэ тохиолдолд гайхалтай зохино.

Үдэшлэг

Үнэрт ус – ямар ч төрхийг гүйцээхэд зайлшгүй шаардлагатай зүйл. Та ижил даашинз өмссөн бүсгүйчүүдийн нэг болохыг хүсэхгүй байвал алдартай үнэртнүүдээс зайлсхийгээрэй. Дурман цэцгийн аялгуутай үнэрт ус (жишээ нь, VIP Only) бусдаас онцгой байхыг хүсэж буй бүсгүйд гайхалтай зохино. Бид үүнийг батална! 

Ажил дээр

Жимсний ба ванилийн чихэрлэг үнэр чиний хамтран ажиллагсдад хэт дэггүй санагдаж болно. Үүний оронд чиний тухай өөртөө итгэлтэй, зоримог сэтгэгдэл төрүүлэх үнэртэн сонгоорой (жишээ нь, Giordani Gold үнэртэй ус). Чухал уулзалтын өмнө сандарч байна уу? Лаванда эсвэл мэлрэг цэцгийн суурьтай үнэртэн чамд тусална! Учир нь тэд тайвшруулах увдистай.

Гэр бүлтэйгээ идэх зоог
Гэр бүлийн хүрээнд үдшийн зоог идэхэд хөнгөн, эмэгтэйлэг үнэртнүүд гайхалтай зохино. Цэцгийн ба цитруст жимсний шинэхэн, сэргэг аялгуу чиний сэтгэлийг сэргээж эрч хүчээр цэнэглэнэ. Бидни йсонголт: Happydisiac ба Solar үнэрт уснууд.

Аялалд

Онгоцны буудал дээр урт дарааллыг хүлээх амаргүй байдагтай чи санал нийлэх байх. Хэдэн цагийг ийм нөхцөлд өнгөрүүлсний дараа сэргэх хүсэл бидэнд төрдөг. Үүнд чиний цүнхэнд багтаах авсаархан савлагаатай, сэргэг бөгөөд цэвэр үнэртэй үнэртэй тохирно. Богино хугацаанд сэргэхийн тулд бид чамд Midsummer Woman үнэртэй усыг зөвлөж байна.

Гэр минь, хайрт гэр минь

Цэвэр цэмцгэр байдал, амттай хоолны үнэр ба дулаан орчин бидний гэрийг тав тухтай болгодог. Хэрвээ чи ийм үнэртэн хүсэж байвал хөвөнгийн ургамлын хөнгөн бөгөөд цэвэр үнэртэй My Naked Truth үнэртэнд анхаарлаа хандуулаарай.

Зурвас: Зураг: Oriflame