«Омбрэ» буюу уусалттай уруул

Энэ улирлын нүүр будалтын хамгийн халуухан чиг хандлага бол хоёр өнгө уусгаж будсан уруул юм. Энэ будалт зөвхөн уруулын хэмжээг нэмээд зогсохгүй тод өнгөнүүдийг гоо сайхандаа хэрэглэх гайхалтай боломж юм. Хормын дотор хэрхэн «омбрэ» уруул будалт хийхийг доорх хэсгээс харна уу.



1
СУУРЬ БУДАЛТ

Уруул ба уруул орчмын арьсанд суурь шингэн энгэсэг түрхэнэ. Ингэснээр чи уруул хүрээлэгч харандаагаар илүү жигд, оновчтой хүрээ зурах болно.






2 
УРУУЛ ХҮРЭЭЛЭГЧ ХАРАНДАА

Бараан өнгийн уруул хүрээлэгчээр уруулыг хүрээлнэ. Хүрээлэгч будгийг хуруугаараа уруулын дунд хэсэг уруу чиглүүлэн тараана.







3 
ЗАСАХ

Одоо уруулын будгийн багсаар уруулын хүрээг жигд тараана. Будгийг тараахдаа инээмсэглэвэл будаг жигд тараагдана. Шаардлагатай бол өө сэвийг өө дарагчаар дарж жигд хэлбэр үүсгээрэй.








4 
УРУУЛЫН БУДАГ

Бараан өнгийн уруулын будгаар хамгийн түрүүнд зурсан гадна хүрээ рүү ойртуулан будна. Ингэснээр тод уусалт бий болно.









5 
УУСГАХ

Хамгийн сүүлд уруулын будгийн жижиг багс ашиглан уруулын гол хэсгийн будаггүй хэсгийг будаж өнгөнүүдийг хооронд нь уусгаж тараана.




Зурвас: Зураг: Маркус Аскелоф