Төгс нүд будалт: алтан дүрэм

Чи хувцсаа сонгохдоо бие дээр чинь гоё сууж, гоолиг харагдуулдаг хувцас сонгодог байх. Нүд будалтын хувьд ч адил, нүдний хэлбэр хэмжээ ямар байхаас хамааран түүнд гайхалтай зохих будалт заавал байдгийг бид чамд дараах хэсэгт тайлбарлах болно.

Давхраагүй нүд

Давхраагүй буюу Ази нүд ерөнхийдөө жижиг хэмжээтэй ба жижиг зовхитой байдаг. Ийм нүдийг тодруулахын тулд жартгар “муурын нүд” будалтыг хийгээрэй. 

Энэхүү будалтыг хийхийн тулд бараан өнгийн зовхины будгаар зовхины шугамын дагуу сүүл хэсгийг хөмсөг уруу чиглүүлэн дээш өргөн будна. Ингэснээр нүд бөөрөнхий, том харагдана.

 


Бөөрөнхий нүд

КХэрвээ чиний нүдний хүүхэн хараа бүхэлдээ харагдаж байвал чи том нүдтэй гэсэн үг. Бөөрөнхий нүдтэй бүсгүйчүүд нүдээ өндөрсгөж харагдуулахаас илүүтэйгээр уртасгаж харагдуулахыг хүсдэг.

Дээд сормуусны шугамыг нүд хүрээлэгчээр хүрээлээд нүдний гадна булангийн хэсгийг бага зэрэг дээш өргөж зурна. Зөвлөмж – нүд будалтыг оновчтой болгохын тулд доод зовхийг будах хэрэггүй.






Унжуу дээд зовхитой нүд

Унжуу дээд зовхиноос анхаарлыг сарниулахын тулд доод сормуусны ургах шугамыг зөөлөн өнгөөр хүрээлээрэй - бидэнд хүрэл ба шоколадны өнгөнүүд таалагддаг. Хүрээг зурахдаа нүдний нулимстай хэсгээс бага зэрэг зайтай зурах хэрэгтэй, хэт ойрхон зурвал дээд зовхи улам унжуу харагддаг.

Мөн сормуусаа дэрвийлгэж уртасгагч сормуусны будгаар будвал нүд илүү том харагдана.


Зууван хэлбэртэй/бүлтгэр нүд

Тэгш хэмжээтэй, бүлтгэр нүд бусад хэлбэрүүдтэй харьцуулбал хамгийн олон төрлөөр будаж болдог нүд юм. Хэрвээ чи ийм нүдтэй бол чи маш азтай байна! Хэлбэрийг нь тодруулахын тулд бараан өнгийн “смоки” будалтыг туршаад үзээрэй.

Хөмсөгний доод хэсгийг гэрэлтүүлэгчээр тодруулаад, бараан өнгийг нүдний гадна буланд төвлөрүүлэн түрхээрэй. Мөн зовхины будгийг бага зэрэг дээш өргөж зурснаар нүд илүү том, урт харагддаг.


Унжуу нүд

Доошоо унжуу нүдийг үл мэдэгдэм болгох хамгийн шилдэг арга бол «муурын нүд» будалт юм. Дунд зэргийн өнгийн зовхины будгийг нүдний хүнхэр хэсэгт/давхрааны зураасын дагуу түрхэж нүдний хэлбэрийг засна. Дараа нь бараан өнгийн зовхины будгаар нүдний гадна буланг дээш өргөн будаж «муурын нүд» будалтыг хийнэ.

Зөвлөмж – цайвар өнгийн зовхины будгаар хөмсөгний доод хэсгийг будвал дээд зовхи тодорч, нүдний унжуу хэлбэр үл мэдэгдэм харагдана.

Зурвас: Зураг: GETTY IMAGES AND SHUTTERSTOCK