9-с 5 хүртэл гоо үзэсгэлэн

Бид заримдаа ажилдаа явах замдаа хүртэл ядарч ажлын шинэ өдрийн өглөө тийм ч сайхан харагддаггүй. Ажлын цагаар үргэлж сайхан харагдаж сэтгэл сэргэг байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

09.00 
Олон нийтийн тээврийн хэрэгсэлд зорчсны дараа үс тослогтсон мэдрэмж төрж болзошгүй тул хуурай шампунь хэрэглээрэй. Чиний үс хөвсийх хандлагатай бол шүүгэндээ үсний бэлдмэл хадгалж шаардлагатай үед үсээ толийлгоорой.

10.00 
Чи өдөржин компьютерийн товчлуур дэр дардаг, гар баридаг ба утсаар ярьдаг -  энэ бол гараараа хийдэг зүйлсийн ердөө л хэд нь. Гарын арьсаа үргэлж үзэмжтэй, эрүүл байлгахын тулд нянгийн эсрэг үйлчилгээтэй гел ба тэжээллэг тос хэрэглээрэй!

11.00 
Агааржуулагчийн агаар ба төвийн халаалт арьсыг хуурайшуулж загатнуулдаг, үрэвсүүлдэг ба гялбааг нь алдагдуулж улмаар гэмтээдэг. Энэхүү асуудлын энгийн шийдэл бол арьсыг чийгшүүлж эрүүл төрхийг нь сэргээгч, мөн нүх сүвийг нь агшаагч нүүрний шүршигч хэрэглэх юм. Мөн шүршигч нь арьсыг сэргээх үйлчилгээтэй байдаг. 

"Чиний дуртай уруулын будаг ба үнэртэн байхад л чи бэлэн болно!"

12.00
Офисын агаар зөвхөн нүүрний арьсыг хуурайшуулдаггүй, уруулын арьсанд маш сөргөөр нөлөөлдөг. Ши тос эсвэл зөгийн лав агуулсан чанартай бальзам нь уруулын арьсыг хатаж хагарахаас сэргийлнэ – өдрийн туршид шаардлагатай бол давтан түрхээрэй. 

13.00
Өдрийн хоолны дараа бохь зажлах – амын хөндийгөө арчлах тийм ч зөв арга бишээс гадна албан орчинд чамайг тийм ч тааламжтай харагдуулахгүй. Үүний оронд шүүгэндээ шүдний сойз болон оо авч хийгээд хүссэн үедээ амны хөндийгөө цэвэрлэж сэргээгээрэй.  

14.00
Нүүрээ угаах боломжгүй үед нүүрэн дээрх тослог гялгараас ангижрахад чамд тослогийг уугч цаас тусална. Энэхүү цаас нь нүүр будалтыг хэвээр байлгаж арьсан дээрх илүүдлийг арилгана. Мөн яаралтай үед өө сэвийг дарахын тулд хажуудаа үргэлж өө дарагч авч яваарай.

15.00
Аяга кофе уух уу? 15.00 цаг болоход чи өдөржин компьютер ширтсэн тул нүд чинь алжаасан  харагдаж болзошгүй. Кофеиныг уухын оронд кофеин агуулсан зовхины тос яагаад хэрэглэж болохгүй гэж? Кофеин агуулсан зовхины тосыг хөргөгчид хадгалах хэрэгтэй (офис дээрээ хөргөгчтэй бол) – ингэснээр үр нөлөө нь нэмэгдэнэ. 

16.00
Ажлын цагаар нүүрээ ахин будах боломж бараг байдаггүй тул, хэрвээ чи дөнгөж ажилдаа ирсэн мэт сэргэг царайтай харагдахыг хүсвэл хэдхэн зүйл хийхэд хангалттай. Эхлээд сормуусаа дэрвийлгээрэй. Дараа нь нүдний дотор буланд гэрэлтүүлэгч түрхээрэй. Мөн царайгаа сэргэг харагдуулахын тулд гэрэлтүүлэгчийг шанааны дагуу түрхээрэй.

17.00 
Ажлын дараа чи найзуудтайгаа уулзах гэж байгаа бол ажилдаа заавал гоо сайхны цүнхээ авч явах шаардлага байхгүй: чиний дуртай уруулын будаг ба үнэртэн байхад л чи бэлэн болно!







Зурвас: Зураг: Getty images