2. Үсээ хэт халуун усаар угааж болохгүй. Учир нь ус халуун байх тусам үс тэр зэргээр өнгөө алддаг.
3. Будагтай үсэнд зориулсан шампунь ба ангижруулагч хэрэглээрэй. Тэд өнгийг хамгаалж тогтцыг нь уртасгадаг. Үсээ чийгшүүлж өнгийг нь хадгалахын тулд долоо хоногт нэг удаа үсний маск хэрэглээрэй.
4. Хэрвээ чиний сонгосон өнгө чиний үсний төрөлхийн өнгөнөөс маш их ялгаатай бол үснийхээ угийг гурван эсвэл дөрвөн долоо хоног тутам будаж байгаарай. Хэрвээ чи өөрийн төрөлхийн үсний өнгөтэй төстэй өнгөөр будсан бол 6 хүртэл долоо хоногийн давтамжтай үснийхээ угийг будаарай.
5. Хэрвээ чи үсээ гэртээ будаж байгаа бол эхлээд үснийхээ угийг будаарай. Үсээ угаахаас 10 минутын өмнө үсний үзүүр ба дунд хэсэгт будгийг түрхээрэй.
6. Хэдэн сард нэг удаа үснийхээ үзүүрийг тайруулж байгаарай. Үс чинь хир эрүүл байна тэр зэргээр өнгө нь удаан тогтоно.
7. Чийгшүүлэгч бэлдмэл хэрэглээрэй, ингэхдээ үсний үзүүр хэсэгт сайтар түрхээрэй. Арганы тос эсвэл даливсын байгалийн гаралтай хандаар баяжуулсан бэлдмэл нь үсэнд тослог гялтгар нэмэлгүй тэжээлээр хангана.
8. Үсийг хэт халаагч төхөөрөмж бүү хэрэглээрэй. Хэрвээ чи үсний сэнс зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол заавал халаагч хэрэгслээс хамгаалагч шүршигч хэрэглээрэй.
9. Нарны туяанд аль болох өртөхгүй байхыг хичээгээрэй. Хэт ягаан туяа нь арьсыг гэмтээдэгтэй адил үсийг ч бас гэмтээдэг. Мөн үсний өнгө гандах гол шалтгаан юм. Хэрвээ чи наранд гарах шаардлагатай байгаа бол заавал малгай өмсөөрэй.