1. ТОСЛОГ АРЬСАНД ШИНГЭН БҮТЭЦТЭЙ ТЭЖЭЭЛИЙН ТОС ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
Буруу ойлголт. Тослог арьстай хүмүүс ихэнхдээ маш хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэж арьсныхаа тослогийг бараг л үгүй хийдэг – энэ бол маш буруу! Тослоггүй болсон арьс улам их тос ялгаруулна. Үүний үр дүнд арьс үрэвсэж, цочирч болзошгүй. Тиймээс арьсныхаа төрөлд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь маш чухал.
2. НАС АХИХ ТУСАМ АРЬСАНД НӨСӨӨ ТОЛБОО ЗААВАЛ ИЛЭРДЭГ
«Хөгшрөлтийн нөсөө» нь маш олон шалтгаанаар үүсдэг. Үүнд удамшил, дааврын өөрчлөлт, нарны туяаны нөлөө ба мэдээж нас орно. Нас ахих тусам арьсанд нөсөө толбо үүсэхээс сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй арга бол гундаж буй арьсанд зориулсан, мөн нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэх юм.
3. ҮНЭТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
Бүтээгдэхүүний үр дүнтэй байдалд найрлага, орц чухал. Үнэ ба үр дүнтэй байдлыг шууд холбох нь зөв биш юм. Зарим бүтээгдэхүүний боловсруулалт өндөр өртөгтэй байдаг тул үнэ нь өндөр байдаг. Жишээ нь, Fairtrade бүтээгдэхүүний үнэд бүх ажилчдын хөдөлмөрийн шударга хөлс орсон байдаг. Ийм бүтээгдэхүүн ижил төстэй арай хямд хувилбараасаа илүү юу? Үгүй л болов уу. Харин ийм бүтээгдэхүүнийг худалдаж авах нь ёс зүйн хувьд зөв үү? Орифлэйм тийм гэж бодож байна.
4. ҮСЭЭ ОЙР ОЙР ТАЙРВАЛ ХУРДАН УРГАНА
Үгүй. Үс угаасаа ургадаг. Гэмтэлтэй үсний үзүүр салаалдаг тул ойр ойр тайрах хэрэгтэй ч энэ нь үсийг хурдан ургуулдаггүй, зүгээр л үсийг илүү эмх цэгцтэй харагдуулдаг.
5. БҮТЭЭГДЭХҮҮН АРЬСЫГ ТҮЛЖ БУЙ МЭТ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛБЭЛ ҮЙЛЧИЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
Бүтээгдэхүүн арьсыг түлж буй мэдрэмж төрүүлбэл нэн даруй нүүрээ угаагаад хэрэглээгээ зогсоох хэрэгтэй!
6. НАСНЫ АНГИЛАЛДАА ТОХИРСОН АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОХ ХЭРЭГТЭЙ
Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг арьсны онцлог, мөн асуудлаас хамаарч сонгох хэрэгтэй. Үндэстэн бүрийн эмэгтэйчүүдийн арьс хөгшрөлт өөрөөр илэрдэг. Бас нэгэн чухал хүчин зүйл бол арьсны төрөл – 20 настай тослог арьстай бүсгүй 20 настай хуурай арьстай бүсгүйтэй ижил бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.
7. АРЬСАА ХУУРАЙШУУЛАХГҮЙН ТУЛД УС ИХ УУХ ХЭРЭГТЭЙ
Их ус уух нь бие махбодод ч, арьсанд ч ач тустай. Гэвч хуурай арьсны асуудлыг усны хэрэглээг нэмэгдүүлснээр шийднэ гэдэг бол эндүүрэл. Чийгшүүлэгч тос, лосьон эсвэл тэжээллэг тос арьсны энэ асуудлыг хавьгүй өндөр үр дүнтэй шийднэ.
8. СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСГИЙГ БУГУЙН АРЬСАНД ТҮРХЭЖ ҮЗЭХ
Энэ дүрэм зөвхөн маш цагаан арьстай бүсгүйчүүдэд үйлчилнэ. Бугуйн арьс бусад хэсгээс цагаан байдаг, тиймээс эрүүний шугамын арьсанд туршиж үзвэл илүү бодит харагдана.
9. НҮХ СҮВИЙГ АГШААЖ БОЛНО
Нүх сүвэнд булчин байдаггүй тул чи тэднийг агшааж эсвэл томруулах боломжгүй. Харин нүүрээ бохирдлоос ангижруулснаар нүх сүвний илрэл багасдаг. Нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.