Гоо сайхны 9 муу зуршлууд

Хүлээн зөвшөөрье: Бид Шинэ Жилээр өөртөө өгсөн амлалтуудаа хэдийнээ мартсан байгаа. Фитнес клубийн гишүүнчлэлээ сунгаагүй, хоолны дэглэмээ мартсан. Сайн зуршилтай болох тийм ч амар байдаггүй. Гэвч хэрвээ та биднээс асуувал муу зуршлаас салах нь харьцангуй хэцүү байдаг хариултыг сонсох болно. Дараах хэсгээс гоо сайхны муу зуршлаас хэрхэн үүрд салах тухай олж мэдээрэй. Бидэнд итгээрэй, та чадна!

1. Гар утсаа хэзээ ч цэвэрлэхгүй байх
Гар утас ариун цэврийн өрөөний суултуураас их нян агуулдаггийг та мэдэх үү? (тийм ээ бид ч үүнд итгэж чадахгүй байна!) Таны нүүрний нэг тал үрэвсээд байвал үүний шалтгаан гар утас байж болзошгүй юм. Гар утсаа нянгийн эсрэг нойтон алчуураар тогтмол цэвэрлэж, гар оролцоо шаардахгүйгээр утсаар ярих төхөөрөмж хэрэглэхийг хичээгээрэй.

2. Үрэвслийг оролдох
Та үрэвсэл үүсэхээс сэргийлж чадахгүй ч үүссэний дараа түүнийг хянах боломжтой. Үрэвсэл хэдэн өдөр нүүрэнд байсны эцэст алга болдог бол нэгэнт оролдсоны дараа сорви нь насан туршид үлддэг. Нүүрэн дээр чинь батга, үрэвсэл гарвал бүү оролдоорой!

3. Гоо сайхны бүтээгдэхүүнээ хаяхгүй байх
Хоол хүнстэй адил бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд дуусах хугацаатай байдаг. Ихэнх сормуусны будгийн дуусах хугацаа 6 сар байдаг бол уруулын будаг, хумсны будгийн дуусах хугацаа 1 жил орчим байдаг. Анхаар: хэрвээ та тосон суурь шингэн энгэсгийг хуруугаараа (цэвэр) түрхдэг бол бүтээгдэхүүнээ тогтмол солих хэрэгтэй.

 4. Хумсаа идэх
Хумсаа идэхийн хамгийн том асуудал бол идэж байгаа хүн өөрөө ч анзаарахгүй энэхүү үйлдлийг хийдэг. Гашуун амттай (тийм ээ, ийм будаг ч мөн байдаг) хумсны будаг хэрэглээрэй, эсвэл гелэн хумс/хумсны будаг хэрэглээрэй, ингэснээр та хумсаа хүссэн ч идэж чадахгүй.

 5. Халаадаг хэрэгслийг тогтмол хэрэглэх
Үсээ гэмтээх таны санаснаас харьцангуй хялбар байдаг. Үсээ гэмтээхээс сэргийлэхийн тулд сэнс ба үсний индүүнийхээ хэмийг бууруулж, үргэлж халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч хэрэглэж заншаарай. Долоо хоногт нэг удаа тэжээлийн маск хэрэглэж үснийхээ чийглэг байдлыг нөхөн сэргээгээрэй.

 6. Нүүрний будгаа арилгахгүй унтах
Гоо үзэсгэлэнгийн нойр сайхан ч будгаа арилгахгүй бол ямар ч үр дүнгүй юм. Тогтмол нүүрний будагтай унтсанаар арьс тань үрэвсэж, хуурайшихаас гадна сормуус хүртэл тэжээлгүй болдог.

 7. Нарны хамгаалалттай тос хэрэглэхгүй байх
Магадгүй хамгийн муу зуршил бол нарны хамгаалалт хэрэглэхгүй байх. Хамгийн бүрхэг өдөр хүртэл нарны хамгаалалт хэрэгтэй байдаг. Бид танд амлаж байна, нүүр (хүзүү ч мөн!) танд баярлах болно.  

8. Хөмсгөө хэт их авах
Хөмсгөө тогтмол зулгааснаар үснүүд нь сулардаг тул үүнд онцгой анхаарлыг хандуулаарай. Хөмсгөө өөрөөр нь ургуулсны дараа мэргэжилтэн дээр очиж өөрт зохих хэлбэрээр засуулаарай.

 9. Нүүр будалтын багсаа цэвэрлэхгүй байх - хэзээ ч
Та нүүрээ өдөр бүр цэвэрлэдэг ч нүүр будалтын багсаа цэвэрлэдэг үү? Жилд нэг удаа цэвэрлэдэг бол та азтай байна. Нүүр будалтын багсыг цэвэрлэснээр будаг жигд түрхэгдэхээс гадна арьсны нүх сүвийг бөглөгч нянгийн үржлээс сэргийлнэ.

Зурвас: Зураг: Shutterstock & Oriflame editorial team