Үс ургалтыг түргэсгэх долоон арга

Хэрвээ чи энэ зун олон нийтийг дагаж үсээ богинохон тайрсан бол одоо гаргасан шийдвэртээ харамсаж үсээ ургахыг тэсэн ядан хүлээж байгаа байх. Харин ургах процессыг түргэсгэж болохыг чи мэдэх үү? Бид дараах хэсэгт тайлбарлалаа.

1. ЦЭВЭРХЭН БАЙДАЛ – ЭРҮҮЛ МЭНДИЙН БАТАЛГАА!
Бохирдол, илүүдэл тослог ба хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүний үлдэгдэл нь үсний уутанцарыг бөглөж ургалтыг нь удаашруулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд үсээ бага зэрэг амрааж нэг хэсэг хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүний хэрэглээгээ зогсоогоорой. 

2. ШАМПУНИА ЗӨВ СОНГО 
Ихэнх шампунь бохирдол болон хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүний үлдэгдлээс ангижруулдаг. Гэвч хэрвээ чи сонголтоо буруу хийвэл эсвэл үсээ хэт ойр давтамжтай угаавал үснийхээ нимгэн тосон давхаргыг үгүй хийж улмаар үс зөөлөн чанар, эрүүл төрхөө алддаг. Энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ? Бид чамд үсийг зөөлөн арчлагч нөхөн сэргээгч шампунь хэрэглэхийг зөвлөж байна.

3. ҮРГЭЛЖ АНГИЖРУУЛАГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ!
Будаг болон халаадаг хэрэгслээр хэв маяг үүсгэх нь явцын дунд үсийг гэмтээдэг, ялангуяа үзүүр хэсгийг нь. Энэ асуудалтай тэмцэхийн тулд үсээ угаах бүрдээ ангижруулагч хэрэглээрэй. Ангижруулагч нь үсний хайрсыг тэгшилж улмаар гэмтэхээс хамгаалдаг.  

4. МАСК ТАВЬ
Хэрвээ чи үсээ ургуулахаар шийдсэн бол үзүүр хэсэгт нь онцгой арчилгаа хэрэгтэйг бүү мартаарай. Ердийн ангижруулагч хангалтгүй юм. Мэдээж үзүүрийг нь бага зэрэг тайруулж болох ч, хэрвээ чи уртаас нь богиносгох хүсэлгүй байгаа бол долоо хоногт нэг удаа маск эсвэл үсний тос хэрэглээрэй.

5. ДЭРНИЙ УУТАА СОЛИОРОЙ 
Хэрвээ чи хөвөн даавуун дэрний ууттай бол атласан уутаар солиорой. Ийм уут зөөлөн байдаг тул унтаж байхад үс үрэгдэх нь багасаж өглөө босоход илүү бага арзайна. 

6. ЗӨВ ХООЛЛОЛТЫГ БҮҮ МАРТААРАЙ
Үсийг ургуулахын тулд бие махбодод төмөр, В төрлийн амидэм, цайр ба уураг гэх мэт тэжээллэг бодис зайлшгүй хэрэгтэй. Өдөр бүр эдгээр бодисыг хоол хүнснээс авах амаргүй байдаг тул бид чамд үс ургалтыг дэмжигч аминдэмтэй хүнсний нэмэлт тэжээл хэрэглэхийг зөвлөж байна. 

7. БОДИТ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙ
Эцэст нь, дээрх бүх дүрмийг мөрдсөн ч үс чинь нэг хоногийн дотор ургана гэж найдах хэрэггүй. Сүүлийн үеийн судалгаанаас харвал европ үндэстнүүдийн үс нэг жилд дунджаар 13 см ургадаг бол ази үндэстнүүдийн үс 15 см ургадаг байна. 


Зурвас: Зураг: Getty Images