Дуулгаваргүй үсийг номхтгох 7 нууц

Чи бүхий л амьдралынхаа туршид дуулгаваргүй үстэй тэмцэж байна уу? Бид чамд тэднийг цэгцлэхэд тусална!

Үс дуулгаваргүй байх, ширэлдэх ба хөвсийх шалтгаануудын нэг бол – уураг ба тосон хүчлүүдийн дутагдал юм. Эдгээр бодисуудын дутагдалтай үс хэт хуурай эсвэл гэмтэлтэй байдаг. Үс чийглэгээ алдсан нөхцөлд үсний гадна давхарга хөвсийдөг тул үс цахилгаанжиж, хөвсийдөг. Чийглэг уур амьсгал ийм үсний байдлыг бүр ч дордуулдаг.

Гэвч дуулгаваргүй үсийг ялах аргууд байдаг:

1. Үсээ долоо хоногт 1-2 удаа, хамгийн ихдээ 3 удаа угааж байгаарай. Хуйх үсийг чийгшүүлэгч төрөлхийн тослогийг ялгаруулдаг ба чи үсээ шампуниар угаах болгонд энэхүү тослогийг ч арилгана гэсэн үг юм. Мөн хэт халуун ус үсийг хуурайшуулдаг тул үсээ халуун усаар угаахаас зайлсхийгээрэй.
 
2. Үсээ угаахдаа дандаа ангижруулагч хэрэглэж байгаарай, мөн сард хамгийн багадаа 1 удаа үсэндээ чийгшүүлэгч маск тавиарай. Нэг удаа хангалтгүй мэт санагдвал долоо хоногт нэг удаа үсний маск хэрэглэж болно.

3. Үсээ алчуураар хатаахдаа хэт хүчтэй үрэхээс зайлсхийгээрэй. Учир нь чийгтэй байхад үсийг хэт их үрснээр тэр дуулгаваргүй болдог. Үүний оронд маш нарийн мяндсан утастай эсвэл нимгэн хөвөн даавуун алчуураар үсний чийгийг шингээж аваарай. Мөн үсийг сэнсээр үлээлгэж хатааж болохгүй.

4. Үсийг чийгтэй байхад самнавал үс гэмтдэг гэж чи дуулсан байх. Гэвч дуулгаваргүй үсний хувьд энэ тийм биш юм. Эсрэгээрээ, үсээ угаасны дараа бүр үсээ өргөн шүдтэй самаар зөөлөн самнаж чийглэг байдлыг нь хадгалаарай.



5. Чи долгиотой эсвэл буржгар үстэй бол чамд маш өргөн шүдтэй сам хэрэгтэй. Харин чи шулуун үстэй бол байгалийн гаралтай үстэй том, бөөрөнхий хэлбэртэй сам хэрэглээрэй.

6. Нэг эсвэл хоёр сар тутам үсчинд очиж үснийхээ салаалсан үзүүрийг тариулаарай.

7. Эцэст нь үсэнд тусгайлан зориулсан бэлдмэл ба тос аваарай – тэд чамд зайлшгүй хэрэгтэй! Бид чамд Eleo брэндийн сарнай ба арганы байгалийн гаралтай тосоор баяжуулсан бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Тэднийг үснийхээ дунд хэсгээс эхэлж түрхээрэй, учир нь үсний яг энэ хэсэг хүртэл үсний бүтэц илүү эрүүл байдаг ба дундаас үзүүр хүртэл хэсэг дуулгаваргүй байдаг.

Зурвас: Зураг: Shutterstock