1. НАРАНД БОРЛОСОН ГОЁМСОГ АРЬС
Италичуудыг төсөөлмөгц юуны түрүүнд наранд хөнгөн борлосон гоёмсог арьстай хүмүүс төсөөлөгддөг. Чи ч бас тийм арьстай болмоор байна уу? Тэгвэл өөрчлөлтийг супер шингэн бүтэцтэй суурь шингэн энгэсэг түрхэж эхлүүлээрэй. Дараа нь шанаа, хамар, эрүү, дух хэсэгтээ наранд борлосон мэт харагдуулагч хацар өнгөлөгч түрхээрэй. Ингэснээр царай дулаан өнгөтэй харагдана (тийм ээ, итали бүсгүйчүүд ч бас үүнийг хийдэг!). Харин Giordani Gold бөмбөлгөн хацар өнгөлөгчийг Италид бүтээгдэг гэдгийг чи мэдэх үү?
2. ЯРИХ
Италичууд ярих дуртай ард түмэн. Ялангуяа кофе уух эсвэл пицца идэх үедээ найз нөхдөөрөө, гэр бүлээрээ цугларч ярилцах дуртай. Тиймээс уруулын будаг гүн өнгөтэй, дээд зэргийн тогтоцтой, мөн нарны хамгаалалттай байх хэрэгтэй. Харин өнгөний хувьд чи өөрийн дуртай тод өнгөө сонгоорой!
3. АЛТЛАГ ӨНГӨ
Алтлаг өнгө наранд борлосон мэт арьсанд гайхалтай зохиж, төрхийг илүү дулаан харагдуулдаг. Цаг, гоёл чимэглэл, цүнх, тэр байтугай үнэртэн хүртэл алтлаг байж болно. Жүржийн модны цэцгийн мансууруулам үнэртэй Giordani Gold Essenza үнэртэн нь сэтгэлийг дулаацуулж тансаг мэдрэмж төрүүлнэ. Харин чи уг үнэртний таг нь 24 каратын жинхэнэ алтны бичил талстууд агуулдгийг мэдэх үү? Бид 24 цаг тутамд энэхүү үнэртнээс мянга гаран ширхэг борлуулдаг.
4. СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ТОЛЬ
Ром эсвэл Милан хотын гудамжинд нарны шил зүүгээгүй нэг ч эмэгтэй байдаггүй. Хэдийгээр өнөөдөр том хэмжээтэй нарны шил загварын оргилд байгаа ч нэг ч итали бүсгүй шил зүүсэн гээд нүд будалтаас татгалздаггүй. Сонгодог хэв маягийг сонгоод үргэлж сормуусны будаг болон нүд хүрээлэгч хэрэглээрэй.
5. ЭНД Ч ТЭНД Ч
Италичууд маш түрэмгий хүмүүс байдаг ба үүнийг тэдний үс хүртэл нотолдог. Азаар өнөөдөр чөлөөт хэв маягийн үс загварын оргилд байна. Толинд харалгүйгээр үсээ хуруунуудаараа самнаад задгай тавиарай. Жинхэнэ итали хэв маяг үүснэ гэдэгт итгэлтэй байж болно.
6. BELLA FIGURA
“Bella figura” үг нь итали хэл дээр төгс галбир гэсэн утга агуулдаггүй. Энэ бол италичуудыг үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй болгодог дотоод мэдрэмж юм. Энэ бол их зан гаргаж, өөрийгөө бусдаас дээгүүр үзэлгүй, үргэлж биеэ сайхан авч явж дур булаам харагдах чадвар юм. Италичуудтай харилцахад маш сайхан таатай мэдрэмж төрдөг. Энэ бол жинхэнэ итали хэв маягийг өөрийн болгон мөрдөхөд хялбар дүрэм юм.
7. LA DOLCE VITA
Хэрхэн гоо сайхан амьдрах вэ? Итали бүсгүйчүүд энэ ур чадварыг төгс эзэмшсэн гэж хэлж болно. Сайхан амьдралын нууц жижиг зүйлсэд нуугдаж байдаг: хамгийн энгийн жишээ татвал найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ уулзаж зоог барихад л чи аз жаргалыг мэдэрнэ. Алдарт жүжигчин Софил Лорэн “Гоо үзэсгэлэн бол нүднээс гэрэлтэх дотоод мэдрэмж” гэж зүгээр нэг хэлээгүй билээ. Гоо үзэсгэлэн бол амьдралын хэв маяг тул түүнийг нүүр будалтаар бүтээх боломжгүй!