Үс арчилгааны 6 алдаа

Үс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зөв хэрэглэдэг эсэхээ шалгамаар байна уу? Шүршигч, бэлдмэл ба бусад бүтээгдэхүүний үр нөлөөг хэрхэн сайжруулж болох тухай дараах хэсэгт тайлбарлах болно.

ХЭВ МАЯГ ҮҮСГЭГЧ ШҮРШИГЧ
Ихэнх хүмүүс хэв маяг үүсгэгч шүршигчийг хэт ойр зайнаас ердөө хэсэг үс рүү цацдаг. Энэ нь үсийг наалдуулж үзэмжгүй харагдуулдаг. Шүршигчийг жигд цацахын тулд шүршигч ба үс хоёрын хооронд хамгийн багадаа 30 см байх хэрэгтэйг анхаараарай. Ингэснээр бүтээгдэхүүн үсэн дээр жигд бууна.

 

ХЭВ МАЯГ ҮҮСГЭГЧ ХӨӨСКак ухаживать за волосами
Хэв маяг үүсгэгч хөөс – өнгөө алдаж гундсан үсэнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн ч буруу хэрэглэсэн тохиолдолд үсийг наалдамхай замбараагүй болгоно. Чи бага зэрэг долгиотой үстэй бол хөөснөөс жижиг хэмжээтэйг алган дээрээ авч чийгтэй үсэндээ дунд хэсгээс үзүүр хэсэг хүртэл түрхээрэй. Мөн үс засалтыг биетэй болгохын тулд хөөсийг үсний угаас үзүүр хүртэл самаар жигд тараагаарай.

 

БЭЛДМЭЛ
Гялалзсан үстэй болмоор байгаа бол бэлдмэл хамгийн зөв сонголт! Түүний хэдхэн дусал нь үсэнд нимгэн хамгаалагч бүрхүүл үүсгэн гялалзуулна. Гэвч бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэж үсний хуйханд түрхэж болохгүй! Үүний оронд бэлдмэлийг үс хамгийн их гэмтдэг үзүүр хэсэгт түрхээрэй.

 

ХАЛААДАГ ХЭРЭГСЛИЙН ХАМГААЛАЛТ
Бүсгүйчүүд ихэнхдээ үсэндээ хамгаалагч хэрэгсэл цацсаны дараа шууд халаадаг хэрэгслээ хэрэглэж эхэлдэг. Харин үсээ бодитоор хамгаалахын тулд хамгаалагч бүтээгдэхүүнийг сам ашиглан үсэндээ бүхэлд нь жигд тараах хэрэгтэй. Онцгой анхаарлыг нүүрийг тойрсон үсэнд хандуулаарай.

 

ХУУРАЙ ШАМПУНЬ
Хуурай шампунь нь үсний тослогийг арилгаж бүтцийг нь сэргээдэг. Энэ бол маш ашиг тустай, мөн өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Гэвч ихэнх эмэгтэйчүүд хуурай шампунийг бохир үсэндээ яаравчлан түрхэж хэрэглэх горимыг нь алдагдуулдаг. Үүний оронд хуурай шампунийг үсний уг ба хуйханд энгийн үед шампуниар угааж байгаа адил массажлан түрхээрэй. Эцэст нь сайтар самнаарай.

 

УГААХ ШААРДЛАГАГҮЙ АНГИЖРУУЛАГЧ
Ихэнх хүмүүс угаах шаардлагагүй бэлдмэл хэрэглэж байгаа бол ангижруулагч хэрэглэх шаардлагагүй гэж үздэг. Энэ нь буруу ойлголт юм. Үсээ энгийн үед угаадаг шигээ угаагаад, ангижруулагч хэрэглэсний дараа, хэдэн хэсэгт хувааж, хэсэг тус бүрд угаах шаардлагагүй бэлдмэлийг түрхээрэй.

Зурвас: Зураг: Shutterstock