Сормуусны будаг: 6 мэргэжлийн арга

Сормуусны будаг түрхэх хамгийн түгээмэл арга (дотор булангаас гадна булан руу) хялбар санагдавч цорын ганц арга биш юм. 6 шинэ аргад суралцахад бэлдээрэй.

1. ДЭРВИЙЛГЭ
Чамд урт дэрвэгэр сормуус таалагддаг уу? Тэгвэл сормуусыг нэг л хөдөлгөөнөөр будах хэрэггүй. Эхлээд сормуусны угийг сойзыг урагш хойш хөдөлгөж будна, дараа нь сормуусыг үзүүр хүртэл нь хөнгөхөн будаарай. 

2. БОСООГООР НЬ БАРЬ
Илүү төрөлхийн мэт харагддаг будалт хиймээр байна уу? Тэгвэл түрхэгч сойзоо босоогоор нь бариарай. Сойзны үзүүрээр сормуусыг угаас нь үзүүр хүртэл будаарай. Ингээд л боллоо! Урт, төрөлхийн мэт сормуустай болоход ердөө л ганц хөдөлгөөн хангалттай!

3. ДУНД ХЭСЭГТ НЬ ТӨВЛӨР
Том нүдтэй харагдахын тулд сормуусаа гурав хуваасан мэт төсөөлөөд үзээрэй. Дараа нь түрхэгч сойзны үзүүрээр будгийг зөвхөн дунд хэсэгт доороос дээшээ эргүүлж түрхээрэй. Хормын дотор гайхалтай үр дүн!

4. БАГА ЗЭРЭГ НАЛУУ БАРЬ
Нүдийг том харагдуулах бас нэгэн арга бол түрхэгч сойзыг бага зэрэг налуу барьж байгаад угаас нь үзүүр хүртэл будах юм. Эцэст нь нүдний булан хэсгийн сормуусыг нэмж будаарай. 

5. ХҮҮХЭЛДЭЙН МЭТ НҮД
Хүүхэлдэйн мэт дэрвэгэр сормуус ба том нүд – энэ төрхийг үүсгэх тийм ч хэцүү биш! Энэ будалтыг «аалзны хөл» гэж нэрлэдэг: маш өтгөн будсан хоорондоо наалдсан мэт харагддаг сормуус. Харин энэ будалтыг яаж хийх вэ? Сормуусаа олон давхарлаж будсаны дараа дэрвийлгэгчээр дэрвийлгээрэй. 

6. ШИРХЭГ БҮРТ 100% ХҮРЭЭРЭЙ
Нүдний булангийн сормуусыг будахад хэцүү байна уу? Тэгвэл хуруугаараа сойзны үзүүрийг тэгш өнцөг гарган болгоомжтой нугалаарай – одоо будахад тун хялбар боллоо. Гэхдээ сойзны үзүүрийг эргүүлээд хуучин хэвэнд нь оруулах боломжгүйг анхаараарай. Тиймээс зөвхөн энэ зорилгоор өөр нэг сойз хэрэглээрэй.


Зурвас: Зураг: Getty Images