1. ИЖ БҮРЭН АРЧИЛГАА
Хэрвээ чи одоог болтол иж бүрэн арчилгааны дүрмийг мөрддөггүй бол, Шинэ жилийн амралт бол мөрдөж эхлэхэд хамгийн тохиромжтой үе юм! Эдгээр дүрэм нь мөрдөхөд хялбараас гадна, үр дүнтэй байдал нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсанаараа онцгой. Мөн Орифлэймийнд иж бүрэн арчилгааны цувралд аль ч насанд тохирох сонголтууд байдаг. Иж бүрэн арчилгааг хийхэд ердөө л 2 минут шаардагдах ба дараах алхмуудаас бүрдэнэ: цэвэрлэгээ, нүдний орчмын арьсны арчилгаа, эрчимжүүлэгч (бэлдмэл) ба үндсэн арчилгаа (өдрийн эсвэл шөнийн тос). Өнөөдрөөс эхлээрэй, үр дүн нь тун удахгүй харагдах болно!
Бид зөвлөж байна: NovAge Ecollagen
2. БОХИРДЛООС ХАМГААЛАХ
Арьсаа дөрвөн улирал нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Гэвч нарны хэт ягаан туяа нь залуу ба үзэсгэлэнтэй арьсны цорын ганц дайсан биш юм. Үрчлээ, жигд бус өнгө ба нөсөөжилт гэх мэт арьс эрт хөгшрөлтийн шинж тэмдгүүд үүсэх шалтгаан бол хүрээлэн буй орчны бохирдол тул шинэ жилийн шөнө өөртөө цаашид илүү өндөр үр дүнтэй хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэхийг амлаарай.
Бид зөвлөж байна: NovAge Day Shield SPF30 нүүрний арьсыг хамгаалагч тос
3. ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДОТРООС НЬ ДЭМЖИХ
Шинэ онд «Амьдрах гоо зүй» ойлголт шинэлэг зүйлээр дүүрэн байх болно! Арчилгааны чанартай бүтээгдэхүүнүүд ямар ч эргэлзээгүй маш чухал ч, бие махбодоо дотроос нь эрдэс бодис, аминдэмээр хангаж арьсныхаа эрүүл мэндийг дэмжих нь маш чухал юм. Тэд арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж чийглэгийн түвшинг шаардлагатай хэмжээнд байлгадаг, мөн нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөний эрсдэлийг бууруулж үрчлээ үүсэхээс сэргийлдэг.
Бид зөвлөж байна: "Шведийн Бьюти + Нэрс" иж бүрдэл
4. НОЙР
Эрүүл арьстай байхын тулд өдөрт зайлшгүй найман цаг унтах шаардлагатай. Энэ үед бие махбод эсийн түвшинд шинэчлэгдэж цэвэрлэгдэж байдаг тул чи чадах чинээгээрээ түүнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тус процессыг илүү үр дүнтэй болгохын тулд шөнийн тос гэх мэт шөнийн арчилгааны тусгай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн хормын дотор үр дүнд хүрмээр байгаа бол маск хэрэглэж болно.
5. ТУУШТАЙ БАЙХ
Арчилгааны гол дүрэм бол тууштай байх юм. Чи залуу насандаа гоо үзэсгэлэндээ хир их хөрөнгө оруулалт хийнэ тэр зэргээр бодит үр дүнд хүрнэ. Наснаас хамаарч ямар асуудал үүсэж болох тухай олж мэдээд тэднийг шийдэх зориулалттай тусгай бүтээгдэхүүнээ олоорой. Чанар дээр хэмнэлт хийх хэрэггүй. Яагаад гэвэл ирээдүйд нэг л өдөр чи өөрийгөө хичнээн алсын хараатай байснаа санаж баярлах болно.