Гэрэлтсэн арьстай харагдах 5 зөвлөмж

Намрын улиралд арьсанд онцгой арчилгаа хэрэгтэй байдаг: тэр зуны нарлаг өдрүүдийн дараа сэргэж хүйтний улиралд бэлэн болох ёстой. Бидний зөвлөмжүүд чамд улирлын өөрчлөлтөд бэлдэхэд туслах болно.

1. НҮҮР ЦЭВЭРЛЭГЭЭ

Зуны нарлаг өдрүүдийн дараа арьс өнгөө алдаж ширүүсдэг тул энэ үед  гуужуулагч ба чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх нь нэн чухал юм. Нүүр цэвэрлэгч төхөөрөмж (жишээ нь, SkinPro) арьсыг зөөлөн цэвэрлэж үхэжсэн эд эсийг гуужуулах ба арьсыг бэлдмэл болон чийгшүүлэгч бүтээгдэхүүн түрхэхэд бэлтгэнэ. Маш сайн цэвэрлэгдсэн арьсанд эдгээр бүтээгдэхүүнүүд илүү сайн шингэж арьс эрүүл, гэрэлтсэн харагдана.


2. ГАРЫН ТОС
Бид ихэнхдээ гарын арьсаа арчилдаггүй. Харин бодит байдал дээр тэр ч бас нүүрний арьстай адил хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд өртдөг юм. Намрын улиралд гарын арьс хуурайшиж хагардаг тул арьсыг тэжээлээр хангаж хамгаалах тос аваарай, жишээ нь SoftCaress цувралын гарын тос.Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд өнөөдрөөс хэрэглэж эхлээрэй. 


3. ТОСОН СУУРЬТАЙ ГУУЖУУЛАГЧ
Усан саны хлортой ус ба нарны туяа арьсыг хуурай, гадаргууг нь хайрстай мэт болгодог тул намрыг  арьсаа гуужуулж эхлүүлэх нь зүйтэй.Тосон суурьтай гуужуулагч нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулахас нь гадна арьсыг чийгшүүлдэг. Гуужуулагчийг тогтмол хэрэглэж заншаарай: долоо хоногт нэг удаа хэрэглэснээр чиний арьс тун удахгүй зөөлөн ба гэрэлтсэн болно.

"Биеийн тамираар тогтмол хичээллэх – эрүүл арьстай болох үндэс”

4. ЛОСЬОНЫ ОРОНД ТОС
Агаар хуурайшихад арьсанд баялаг бүтэцтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэгтэй. Лосьоныг дулаан улиралд хэрэглэхэд тохиромжтой байдаг тул бид чамд хүйтний улиралд арьсыг тэжээлээр хангаж, чийгшүүлэгч тос хэрэглэхийг зөвлөж байна. Өдрийн тос нь арьсны чийглэг байдлыг хадгалдаг тул өдрийн тосоо заавал түрхээрэй.

5. ДАСГАЛ ХИЙ
Биеийн тамираар хичээллэх нь зүрх, уушиг ба сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдийг хүн бүр мэддэг. Харин биедээ ачаалал хир их өгдөгөөс арьсны байдал хамаардгийг мэддэг хүн цөөн байх. Гүйлт, дугуй унах эсвэл бүжиг гэх мэт аэробик дасгалууд зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ, арьсны эсүүдийг тэжээнэ ба бие махбодоос хорыг гадагшлуулдаг. Тиймээс цаг агаар хүйтэрсэн ч аль болох агаарт гарч дасгал хийхийг хичээгээрэй.

Зурвас: Зураг: Shutterstock