1. ХОЁР ТӨГСГӨЛИЙН ТУХАЙ
Хос нум – энэ бол сонгодог хэв маягийн орчин үеийн төлөөлөл юм. Ердөө л бага зэрэг өнгө нэмэхэд хангалттай – энэ улиралд бид чамд тэнгэрийн цэнхэр өнгө хэрэглэхийг зөвлөж байна.
Чамд хэрэгтэй: TheONE Liquid Metal «металл» өнгийн шингэн зовхины будаг
Урам аваарай: «Хос нум» хэрхэн хийх тухай зааварчилгаа
2. ДУНД ХЭСЭГТ НЬ ЦАЙВАР ӨНГӨ ТҮРХЭЭРЭЙ
Энэ нүүр будалт маш нарийн, төрөлхийн мэт харагддаг тул чи сэтгүүл, загварын шоу үзэхдээ түүнийг бараг л анзаараагүй байх. Энэ будалтад зовхины дунд хэсэг илүү цайвар байна, ингэснээр нүд илүү том харагддаг. Холивуудын одууд энэ будалтад зүгээр ч нэг дурлаагүй юм. Чамд металл өнгийн зовхины тосон будаг, хар хүрээлэгч харандаа ба уртасгагч сормуусны будаг хэрэг болно.
Чамд хэрэгтэй: TheONE Colour Impact зовхины тосон будаг
3. ГРАФИК ҮЗЭСГЭЛЭН
Жигд зураас ба геометрийн дүрс, өвөрмөц бүтэц ба неон өнгөнүүд – хэрвээ чи энэ улирлын загварын үзүүлбэрийг үзсэн бол бидний юу яриад байгааг ойлгосон байх. Загварлаг харагдмаар байвал хүрээлэгч харандаанаас нөөцлөөрэй!
Заавал хэрэгтэй: TheONE Stylo тогтоц сайтай нүдний хүрээлэгч
Урам аваарай: «График нум» алхам алхмаар зааварчилгаа
4. УРЛАГИЙН БҮТЭЭЛ АДИЛ НУМ
Нүүр будалтын энэхүү аргачлалд суралцах олон тооны аргачлал байдаг. Жишээ нь, манай гоо сайхны редакторуудын нэг скоч ашигладаг: хийх явцад энэ нь сонин харагдаж болох ч үр дүн нь төгс юм.
Чамд таалагдана: Giordani Gold нүдний шингэн хүрээлэгч
Урам аваарай: «Смоки хэв маягийн сум хэрхэн зурах вэ» алхам алхмаар зааварчилгаа
5. УТААТ ГИВЛҮҮР
Энэ нүүр будалт бол эмэгтэй бүрд байх ёстой бяцхан хар даашинзтай адил юм. Чи энэ будалтыг заавал хийж сурах ёстой. Төгс үр дүнд хүрэхийн тулд чамд хэд хэдэн өнгийн зовхины будаг хэрэгтэй: илүү бараан өнгийг зовхины дунд хэсэг хүртэл тавина, харин цайвар өнгийг нүдний булангуудад тавиарай. Сормуусны будаггүйгээр энэ будалтыг төсөөлөхийн аргагүй.
Өөртөө байгаа эсэхээ шалгаарай: Giordani Gold дөрвөн өнгөт зовхины будаг