Шинэ жилийн 5 төрхийг яг одоо туршаад үзээрэй

Баярын дресс-код буюу хувцаслалт маш энгийн. Ажилчдын үдэшлэг байсан ч, найзуудтайгаа өглөө болтол бүжиглэхээр явсан ч, хайрттайгаа оройн зоог барьсан ч нэг л дүрмийг мөрдөөрэй: чи алмайруулам харагдах ёстой. Бид чамд ийм төрх үүсгэх хэд хэдэн санааг дараах хэсэгт тайлбарлалаа.

1. БҮЖГИЙН ТАЛБАЙ ДЭЭРХ ОД 
Оддын гялбаагаар найзуудаа алмайруулмаар байна уу? Үсээ франц хэв маягаар сүлжээд эсвэл ардаа шуугаад гэрэлтсэн аксессуараар тодруулаарай. Манай хөтөчтэй танилцаж үсний хэв маяг тогтооч шүршигч ба үсний хавчаарыг нөөцөлж авахаа мартав аа!

Сүлжсэн үсийг шуусан дэгжин үс засалт хэрхэн хийх алхам алхмаар зааварчилгаа

2. ХӨНГӨН СОНГОЛТ
Эргэн тойрон дохь бүх зүйл саарал бөгөөд цагаан байхад улаан уруулын будаг баяр мэт байдаг. Хамба хилэн мэт "мат" бүрхүүл эсвэл гялгар бүрхүүлийн алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу? Гоо сайхны дүрмийг мөрдвөл, “мат” уруулыг өтгөн, арчилгаатай хөмсөгтэй хослуулаад, нүдээ хэт тодруулахгүй байвал тохиромжтой, харин гялалзсан тод төрхийг утаат буюу смоки нүд будалттай хослуулбал хамгийн зохимжтой. Чи алийг нь ч сонгосон байсан хамба хилэн хүрэм хажуудаа авч яваарай – энэ бол өвлийн хүйтэнд байж болох хамгийн халуухан хувцас юм. 

3.  "ХАЛО" АРГАЧЛАЛААР БУДСАН НҮД
Энэ бол шинэ жилийн үдшийн хамгийн зөв нүд будалт юм. Бараан өнгийн зовхины будгийг (смоки будалт хийдэг будаг тохирно) нүдний дотор ба гадна буланд түрхээд, дунд хэсгээр нь гялбаатай тосон зовхины будаг түрхээрэй. Чи ямар ч эргэлзээгүй анхаарлын төвд байх болно!

Өвөрмөц смоки «Хало» будалт хийх алхам алхмаар зааварчилгаа

4. ГЯЛБАА 
12 дугаар сар бол бүх хүмүүсийн гялалзаж гэрэлтэх сар юм. Ердийн үед чи даруухан байдаг ч хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мөрдөх энэ боломжийг бүү алдаарай. Жишээ нь, Giordani Gold бөмбөлгөн хацар өнгөлөгчийн тусламжтай шанаандаа бага зэрэг гэрэл нэмээрэй. Хэрвээ чи баярын үдэш хамгийн анхаарал татам бүсгүй байхыг хүсвэл металл шингэн зовхины будаг болон гялалзуулагчтай өнгөт нүд хүрээлэгч хэрэглээрэй.

5. ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХҮРТЭЛ ГОО САЙХАН ХАРАГДААРАЙ
Жилийн энэ үед царайгаа төгс харагдуулах тийм ч амар байдаггүй, учир нь хүйтэн агаар болон салхи арьсанд тийм ч таагүй байдаг бол өглөө болтол бүжиглэж үдэшлэгт явах байдлыг бүр ч дордуулдаг. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй. Хацартаа гэрэлтүүлэгч түрхээд, сормуусаа дэрвийлгэчээр дэрвийлгэж, хөнгөн будахад л чи төрөлхийн гоо үзэсгэлэнтэй харагдана. Гэвч залуу насны цэцэглэж буй төрхөө хадгалах шилдэг арга бол өглөө ба орой ердөө л 2 минут шаардах иж бүрэн арьс арчилгаа болохыг бүү мартаарай.






Зурвас: Зураг: Getty Images