1. УРЬДЧИЛЖ БЭЛДЭХ ХЭРЭГТЭЙГ БҮҮ МАРТААРАЙ
Кара Дэлэвиний хөмсөг адил өтгөн хөмсөг хэдийнээ загварын оргилд байна. Өтгөн гэдэг нь замбараагүй ургасан хөмсөг гэсэн үг биш гэдгийг анхаараарай! Хөмсгөө дотор булангаас нь гадна булан руу чиглүүлэн самнаж зөв хэлбэрт оруулаарай. Дуулгаваргүй сөрдийсэн үснүүдийг хөмсөг зулгаагчаар аваарай.
2. ХЭТ БАРААН ӨНГӨНӨӨС ЗАЙЛСХИЙ
Бид бүгдэд тод хөмсөг таалагддаг. Гэвч зөв үр дүнд хүрэхийн тулд тас хар өнгө хангалттай биш юм. Сайтар туршиж байгаад өөрийн төрөлхийн өнгөнд хамгийн тохиромжтой өнгийг олоорой. Хэрвээ зөв өнгө олох хүндрэлтэй байвал хөмсөг хэлбэржүүлэгч цуглуулгыг хэрэглээрэй - хүссэн өнгөө олохын тулд өнгөнүүдийг нь хооронд нь холиорой.
3. ЖИГД БУДАХ ХЭРЭГТЭЙ
Бас нэгэн түгээмэл алдаа бол үснүүд зөвхөн дунд хэсэгт ургадаггүйг мартаж хөмсөгний дунд хэсэгт ганц өргөн зураас зурах юм. Хамгийн гол нь хөмсгөө тод хирнээ төрөлхийн мэт харагдуулах хэрэгтэйг үргэлж санаарай. Хөмсгөө будахдаа үс ургах чиглэлд богино зураас зураарай. Ингэснээр хөмсөг төрөлхийн мэт харагдана.
4. ХААНА ЗОГСОХ ХЭРЭГТЭЙГ АНХААР
Энэ алдааг засах бараг л боломжгүй байдаг ч, зөв аргачлалд суралцснаар чи ахиж алдахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Хөмсөгний төгсгөл хэсэг хаана дуусах хэрэгтэйг тодорхойлохын тулд харандаа аваад хамрын самсаанаас нүдний гадна буланг дайрч гарахаар шугамын дагуу байрлуулаарай. Хөмсөг нүдний гадна булангийн дээр харандаа дайрч өнгөрөх цэгт дуусах ёстой. Төгс хөмсөг үүсэх манай хөтчийг уншаарай!
5. ТӨРӨЛХИЙН МЭТ БАЙДЛЫГ ХАДГАЛ
Бүх алдааг нэгтгэвэл хөмсөг будалтын хамгийн гол дүрэм бол төрөлхийн харагдах юм! Загварын тайзны нүүр будалтад анхаарлаа хандуулах хэрэггүй, дөрвөлжин төгсгөлтэй өргөн хөмсөг тайзан дээр л анхаарал татам харагдах боловч бодит байдал дээр хэт хиймэл харагддаг. Тиймээс хамгийн гол зорилго төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодруулах гэдгийг бүү мартаарай!