Хуримын 5 төрх

Хурим – энэ бол зуу зуун фото зураг. Сүйт бүсгүй, сүйт бүсгүйн найзууд, сүйт бүсгүйн ээж, зочин бүсгүй - тэд бүгд зурган дээр төгс харагдахыг хүсдэг. Дараах хэсэгт бид хэрхэн төгс харагдахыг тайлбарлах болно.

СҮЙТ БҮСГҮЙ
Хуримын өдөр чиний дурсамжид үүрд үлдэх болно. Энэ өдрийн туршид чи хүн бүрийн анхаарлын төвд байна. Байж болох хамгийн сайхнаараа харагдахын тулд гол дүрмийг бүү мартаарай: өөрөөрөө байх. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хамгийн сайхан хувилбар нь байгаарай гэсэн үг юм. Нүүр будалтдаа өөртөө хамгийн эвтэйхэн өнгөнүүдээ сонгоорой, энэ бол шинэ өнгө туршиж үзэхэд тохиромжтой үе биш юм. Чиний нүүр будалтыг мэргэжлийн нүүр хувиргагч хийх бол чамд урам хайрладаг зураг сонгож түүнд хүсэж буй дүр төрхөө жишээ болгон үзүүлээрэй, мөн нүүр будалтаа туршиж үзэхдээ цагаан хувцастай очиж ямар өнгө тод эсвэл бүдэг байх хэрэгтэйг урьдчилан мэдээрэй. Мөн график нум эсвэл нүүрэнд гэрэл сүүдэр тавих гэх мэт өнөөдөр түгээмэл хэрэглэгдэж буй аргачлалыг хэтрүүлэн хийхгүй байхыг хичээгээрэй – ингэснээр чи олон жилийн дараа хуримын зураг дээрээ хэт анхаарал татам хоцрогдсон царайтай бус харин үргэлж хээнцэр харагдах болно.

СҮЙТ БҮСГҮЙН ЭЭЖ
Охиныхоо хуримын өдөр та дэлхий дээрх хамгийн завгүй ээж байх болно. Та энэ өдрийг олон жил төсөөлж мөрөөдсөн тул төгс харагдах хэрэгтэй. Хэт гялгар, гялалзуулагчтай уруулын будаг бүү хэрэглээрэй, учир нь ийм будаг үрчлээг улам тодруулдаг. Үүний оронд «мат» бүрхүүлтэй уруулын будаг сонгоорой, ийм будаг тогтоц сайтай байдгаараа мөн давуу талтай юм. Зовхины будгийн хувьд ч мөн ижил дүрэм байдаг: гялалзуулагч болон “металл” гялбаа нь нүдний орчмын үрчлээг тодруулдаг. «Мат» эсвэл цул өнгөнүүд, арьсны өнгөтэй тань гайхалтай зохицох өнгө бүхий хацар өнгөлөгч – энэ өдөр танд хамгийн хэрэгтэй. 

СҮЙТ БҮСГҮЙН НАЙЗ
Өнөөдөр чи найз бүсгүйгээ хамгийн аз жаргалтай өдөр нь дэмжих болно. Найзаасаа ямар нүүр будалт хийх гэж байгааг нь лавлаж асуугаад түүний хэв маягийн нүүр будалт хийхийг хичээгээрэй. Хамгийн зөв сонголт - нүүрний будгийн суурь тос, суурь шингэн энгэсэг, зөөлөн өнгийн нүүрний будаг, усны хамгаалалттай сормуусны будаг.

ХУРИМЫН ЗОЧИН
Хамгийн гол нь хуримын дресс кодыг мөрдөх юм. Хувцсаа сонгосны дараа сонирхолтой нүүр будалт туршиж үзэж болох юм. Жишээ нь, нүдээ будахгүй, ВВ-тостой суурь шингэн энгэсэг хэрэглээд уруулаа маш тодоор будах. Эсвэл эсрэгээр нь нүд будалтаа маш тод хийгээд уруулаа хул өнгөөр будах. Хурим - энэ бол хэтрүүлээгүй тохиолдолд маш хөгжилтэй арга хэмжээ юм. 

"НЭМЭХ НЭГ"
“Нэмэх нэг” гэдэг нь чи хурим дээрх ихэнх зочдыг танихгүй гэсэн үг юм. Энэ тохиолдолд чи хэт анхаарал татам биш хирнээ дэгжин харагдах хэрэгтэй. Урилга дээрх дресс кодыг мөрдөхийн зэрэгцээ төрөлхийн мэт харагдуулах өнгөнүүдээр энгийн нүүр будалт хийгээрэй – шинээр гарсан неон өнгийн зовхины будгийг хэрэглэх боломж чамд дараа нь зөндөө гарна гэдэгт итгэлтэй байгаарай.






Зурвас: Зураг: Getty Images