Хөгшрөлтийн эсрэг: нүүр будалтын 5 заль мэх

Хэрэв чиний санааг хөгшрөлтийн шинж тэмдгүүд зовоож байвал нүүр будалт чамд тусална. Мөн энэ нь эсрэгээрээ хүсээгүй өөрчлөлтийг тодотгох ч боломжтой юм. Тиймээс таагүй нөхцөл байдалд орохгүй тулд юу хийх хэрэгтэй талаар мэдэж авцгаая.

ХӨНГӨН СУУРЬ

Нас ахих тусам бидний арьс өнгөө алдаж эхэлдэг, тиймээс бидний арьсыг гэрэлтүүлэхээс гадна жигд бүрэх суурь хайх хэрэгтэй. Үрчлээсийг тодотгож, нас ахисан харагдуулах хүнд бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Үүний оронд нүүрний арьс болон хүзүүн дээрээ хөнгөн бүтэцтэй суурь эсвэл СС-тосыг жигд түрхээрэй (жишээ нь, Giordani Gold СС тос SPF35). Хөнгөн өө дарагч нь нүүрний таагүй нугалаануудыг дарж өгөхөд тусална: хамарны хоёр тал ба нүдний доод хэсэг.


ЗАЛУУ НАСНЫ ХАЦАР

Хацар өнгөлөгч нь таныг хэдэн насаар залуужуулна. Өндөр үр дүнд хүрэхийн тулд тосон хацар өнгөлөгчийг хацарны хамгийн дээд цэгт зөөлөн түрхэнэ. Ягаан өнгөтэй гэрэлтүүлэх үйлчилгээтэй хацар өнгөлөгч нь гэрэл ойлгох ба ингэснээр царайг зөөлөн үрчлээс багатай харагдуулдаг. Бидний сонголт:

Giordani Gold "Урам" бөмбөлгөн хацар өнгөлөгч ба Very Me «Амтлаг жимсгэнэ» хацар өнгөлөгч


ТОДРУУЛСАН НҮД


Нас ахих тусам чиний зовхи сунаж, доош унжих болно, гэхдээ зөв хүрээлсэн нүд асуудлыг шийдвэрлэнэ. Нүдийг гүн харагдуулахын тулд мат зовхины будгаас давхрааны хэсэг дээр түрхэнэ. Цайвар өнгө болон гялалзуулагч хэрэглэх хэрэггүй – эдгээр нь үрчлээсийг маш онцгүй тодотгодог ба нүүрийг өнгөгүй харагдуулдаг. Сормуусаа эргүүлж, дэрвийлгэснээр таны дээд зовхи дээш болсон харагдана, харин өтгөрүүлэгчтэй сормуусны будаг нь цөөн болосн сормуусыг өтгөрүүлж харагдуулна.


ӨТГӨН ХӨМСӨГ

Хөмсөг нь нүүрний хэлбэрийг тодотгож өгдөг. Хэрэв чи нарийхан хөмсөгтэй бол The ONE хөмсөг хэлбэржүүлэгч иж бүрдлийн  тусламжтайгаар хөмсгөө хэлбэржүүлээрэй. Хөмсөг дундуур харагдаж байгаа зураасыг хөмсөгний харандаагаар дадлаж өгөөрэй - цайвар эсвэл бор өнгө сонгоорой.


БУМБАГАР УРУУЛ


Нас ахих тусам бидний уруул бумбагар байдлаа алдаж эхэлдэг. Илүү нарийхан харагдуулахгүйн тулд уруулын харандаа ба мат уруулын будаг ашиглах хэрэггүй. Үүний оронд уруулаа залуухан, бумбагар харагдуулахын тулд уруулын гол хэсэгт бага зэрэг гялалзуулагч түрхээрэй.

Наснаас үл хамааран шүрэн ба улаан өнгийн уруулын будаг нь ямар ч тохиолдолд давуу харагдана, харин цайвар-ягаан, бараан ба бор өнгөнүүд нь ахимаг настай харагдуулдаг. 

Зурвас: Зураг: Shutterstock