Нүүр будалтад зайлшгүй хэрэгтэй багснууд

Уран бүтээлч хүний гол зэмсэг бол хэрэгслүүд нь юм. Нүүр будалтын хувьд ч мөн адил. Чи гайхалтай нүүр будалт хийх хүсэлтэй байгаа бол чамд маш сайн багснууд хэрэгтэй. Бид чамд зайлшгүй хэрэгтэй таван багсыг сонгож танилцууллаа.

1. СУУРЬ ТАВИХАД

Шингэн суурь энгэсгийг зөөлөвчөөр бус багсаар түрхээрэй. Бүрхүүлийн хэмжээ багсны сонголтоос хамаарна. Хэрвээ чи тослог, маш сайн өө дарагчтай бүрхүүлд дуртай бол хавтгай багс хэрэглээрэй. Харин хөнгөн бүрхүүл үүсгэхийн тулд хөвсгөр багс хамгийн тохиромжтой.

2. ӨӨ ДАРАХАД

Чамд заавал байх ёстой багсны нэг бол өө дарагчийн багс юм. Энэхүү багс нь шингэн өө дарагчийг доод зовхинд түрхэхэд бараан хүрээг дарахад тохиромжтой. Багсыг өө дарагч дээр зөөлөн цохих хөдөлгөөнөөр авч арьсанд түрхэнэ. Өө дарагчийн өнгө суурь шингэн энгэсгийн өнгөтэй зохицох ёстой бүү мартаарай!

 3. ЭНГЭСЭГ ТҮРХЭХЭД

Хацар өнгөлөгч ба энгэсгийн багс зөөлөн, дугуй ба хавтгай байх ёстой. Энгэсгийг жигд тараахын тулд багсны хоёр талаар энгэсэг эсвэл хацар өнгөлөгчийг түрхээрэй.


4. НҮД БУДАХАД

Гоо сайхны цүнхэнд хоёр төрлийн зовхины будгийн багс байвал зохистой:  зовхийг будах дунд зэргийн хэмжээтэй багс ба нүдний хүрээг тодруулах жижиг хэмжээтэй багс. Жижиг багсыг сормуус ургах шугамыг тодруулах ба нүдний хүнхрийг бараан өнгөөр будахад хэрэглэнэ. Налуу үстэй багсаар хөмсөгийг хүртэл будаж болдог!

5. УРУУЛ БУДАХАД

Мэргэжлийн түвшинд нүүр будалт хийдэг бүсгүйчүүдэд уруулын будгийн багс заавал байх ёстой. Багс нь будгийг жигд тарааж, уруулыг тодруулж, түрхэлтийг оновчтой болгоно. Мөн уруулын будгийн тогтцыг уртасгана.


Зурвас: