Урт сормуустай байх 4 дүрэм

Хиймэл, суулгасан, будагтай... Урт ба өтгөн сормуустай харагдахын тулд бид бүхнийг хийхэд бэлэн байдаг ч, энэ зайлшгүй шаардлагатай зүйл үү?

1. ЦЭВЭРЛЭГЭЭ
Нүүрний будгийг арилгана  гэдэг нь ганц хөдөлгөөнөөр нүдээ арчина гэсэн үг биш юм. Энэ нь сормуусыг гэмтээх аюултай. Усны хамгаалалттай сормуусны будгийг арилгасан ч, нүүрээ угаасан ч нүд орчмын арьсандаа онцгой зөөлөн хандах хэрэгтэй. Бидэнд итгээрэй, сормуус чинь чамд баярлах болно!

2. ХООЛНЫ ДЭГЛЭМ БА АМИНДЭМҮҮД
Чиний хооллох хэв маяг чиний бие галбир, сормуусанд нөлөөлдөгийг мэдэх үү... Уураг, А, С ба Е аминдэмээр баялаг хоол хүнс арьс ба үсний эрүүл мэндийг дэмждэг. Үүнд төмрийн (үс уналтаас сэргийлнэ) агууламжтай нэмэлт хүнс тэжээл ба кератины найрлага дахь үндсэн амин хүчил L-цистеин чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид чамд Вэлнэс үс ба хумсны нэмэлт тэжээлийг хэрэглэхийг зөвлөж байна. 


3. ЧИЙГШҮҮЛЭЛТ
Гоо сайхны бүтээгдэхүүн боловсруулагчдын хэлж байгаагаар бэлдмэл нь сормуусыг бэхжүүлдэг байна. Харин бид чамд орой унтахаасаа өмнө сормуусандаа уруулын бальзам түрхэхийг зөвлөж байна. Тийм ээ чи буруу сонсоогүй, уруулын бальзам! Сормуусны үзүүр хэсэгт (угт биш шүү!) түрхсэн бальзам шөнийн туршид сормуусыг чийгшүүлж, арчилна.

4. СОРМУУСНЫ БУДГАА ЗӨВ СОНГООРОЙ
Сормуусаа уртасгахын тулд уян хатан мяндсан эд агуулсан сормуусны будаг хэрэглээрэй. Ийм сормуусны будаг нь сормуус бүрт хүрч бөөгнөрөлгүй буддаг. Бидний сонголт бол The ONE Instant Extensions супер уртасгагч сормуусны будаг юм.

Зурвас: Зураг: Shutterstock