ЧИ ШУЛУУН ҮСТЭЙ БОЛ
Чамд хэрэг болно: халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч, үсийг буржийлгагч хэрэгсэл, үсний хэв маягийг тогтоогч шүршигч
1. Эхлээд үс рүүгээ халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч шүршээрэй.
2. Үсээ дунд хэсгээс нь эхлээд 4 эсвэл 5 хэсэгт хуваагаарай (хуйханд хүрэхгүй). Дараа нь үсийг буржийлгагч хэрэгслээр үсний хэсэг бүрт долгио оруулаарай.
3. Эцэст нь үсний хэв маяг шүршигчээр үс засалтаа тогтоогоорой. Үсээ илүү хөвсгөр харагдуулмаар байгаа бол угийг нь самаар босгоорой.
ЧИ ШИНГЭН ҮСТЭЙ БОЛ
Чамд хэрэг болно: үсийг хөвсийлгөгч хөөс, үсийг буржийлгагч хэрэгсэл, үсний хэв маягийг тогтоогч шүршигч.
1. Хөвсийлгөгч хөөсийг чийгтэй үсэнд угаас нь үзүүр хүртэл түрхээд сэнсээр үлээлгэж хатаана. Ингэхдээ үсний үзүүрийг самаар самнахгүй.
2. Үсийг дунд зэргийн хэмжээтэй хэдэн хэсэгт хуваагаад эргүүлээрэй. Эргүүлсэн чигээр нь үсийг буржийлгагч хэрэгсэлд орооно.
3. Эцэст нь үсний хэв маягийг тогтоогч шүршигч шүршээрэй. Өдрийн туршид үс хөвсгөр байхаа больсон мэт санагдвал хуурай шампунь авч үснийхээ үзүүрт түрхээрэй.
ЧИ ТӨРӨЛХИЙН БУРЖГАР ҮСТЭЙ БОЛ
Чамд хэрэг болно: үсний тос, үсний даруулга болон хавчаар, мөн үсний хэв маягийг тогтоогч шүршигч.
1. Чи төрөлхийн долгиотой үстэй бол үснийхээ гоо үзэсгэлэнг тодруулахад л хангалттай. Үсээ өмнө орой нь угаагаад алчуураар усыг нь авсны дараа тос түрхээрэй.
2. Унтахаасаа өмнө үсээ хоёр хуваагаад хэт чанга биш сүлжээрэй.
3. Өглөө нь сүлжсэн үсийг задлаад хэв маягийг тогтоогч шүршигч цацахад л хангалттай.
Гуравхан алхамд долгио үүсгээрэй
Далайн сэвэлзүүр салхинд хийссэн долгиотой үс зун болон романтик уур амьсгалыг мэдрүүлдэг. Далай руу аялахгүйгээр энэхүү романтик үс засалтыг хялбархан хийж болдог.