Эмэгтэйлэг 50-аад он
Нүд ба уруулыг илүү тодотгосон тод будалтыг 50-аад оны гэрийн эзэгтэй нар илүүд үздэг байв. Орчин үеийн хэмжүүрээр ихээхэн өвөрмөц ба хэт эрчимт өнгөнүүдээр буддаг байсан. Тод өнгийн зовхины будгийг түрхэхдээ зовхины бүх хэсэгт буюу бүр хөмсөг хүртэл нэлэнхийд нь будаж, сормуусыг өтгөн харагдуулж, нүдийг хүрээлэхдээ график хэлбэртэй нум буюу тод, өргөн хүрээ зурдаг байв.
1.50-аад оны нүүр будалтын гол онцлог нь цасан цагаан арьс байсан юм. Тиймээс цайвар өнгийн суурь энгэсэг сонгоод, элдэв сүүдэрлэгч болон бронзер бүү хэрэглээрэй.
2. 50-аад оны будалтад нүдний хүрээг зурахдаа, нумыг чамархайн хэсэг рүү өргөсөн маягтай зурна. Ингэснээр, нүдийг дээш өргөсөн мэт нөлөө үзүүлж, харцыг илүү яруу харагдуулахад тусална. Хүрээний сүүл хэсгийг зурахдаа дээд сормуусны доод үзүүрээс чамархай руу дээш өргөж зураарай.
3. Хамгийн сүүлийн алхам бол – улаан уруул. Будалтыг жигд ба цэвэрхэн харагдуулахын тулд эхлээд уруул хүрээлэгч харандаагаар хүрээг тодруулаарай. Дараа нь уруулын будгийг түрхэнэ. Мат уруулын будаг арилж буухгүй үүднээс, будгийг бүрэн хаттал жимийх хэрэггүй.
Будалтад ашигласан бүх нүүрний будгийг доорх холбоосоор орж хараарай.
Энэ арван жилийн хугацаанд бүсгүйчүүд нүдний будалтад ихээхэн төвлөрсөн будалтыг гүйцэтгэдэг байв. Дээд сормуусны хүрээ дагуу нарийхнаар хүрээлээд, доод сормуусыг өтгөн харагдуулахаар буддаг байсан нь энэ үеийн будалтын гол онцлог нь юм. Арьсыг дээд зэргээр жигд харагдуулахыг хичээж, нунтаг энгэсгээр мат болгодог байсан байна. Харин уруулыг бараг л будалгүй орхидог байсан: тэд байгалийн өнгөөр нь үлдээх эсвэл уруулын яг гол хэсэгт бага зэргийн гялалзуулагч түрхдэг байж.
1.Дээд зовхиндоо нарийхан хүрээ зурж эхлээд гол хэсгээс шугамын өргөнийг аажмаар нэмэгдүүлнэ – энэ нь будалтын гол суурь болж өгнө.
2. Бүтээлч хэсэгтээ орцгооё. Та ижил хүрээлэгчээр дээд зовхины давхрааны шугамыг дагуулан дээгүүр нь зурах хэрэгтэй. Зурахдаа нүдний дотоод булангаас эхлээрэй. Энэ нь сонсогдож байгаагаас хамаагүй хялбар юм - гэхдээ алдаа гаргахаас сэргийлэх үүднээс эхлээд харандаагаар зураас зурж, дээр нь нүдний хүрээлэгч хэрэглээрэй.
3. Сормуусыг, ялангуяа доод хэсгийг өтгөн харагдахаар будаарай - сормуусны будгаа бүү нарийлаарай. Доод сормуусыг будсаны дараа тийм ч өтгөн харагдахгүй байвал, зурган дээрх шиг доод зовхины хэсэгт нүдний хүрээлэгчээр зурахад л хангалттай - Твигги өөрөө ч байнга ингэдэг байсан шүү дээ.
Будалтад ашигласан бүх нүүрний будгийг доорх холбоосоор орж хараарай.
Өнгөлөг 80-аад он
Гялалзсан, галзуу өнгөний хослол, уруул, нүд, хацар дээрх гялтгар, гялалзсан өнгө - энэ бүхэн бол 80-аад оны дүр төрх юм. Энэ үеийн чиг хандлагын нэг бол монохром будалт бөгөөд үүнийг давтах нь тун хялбар юм.
1. Нүдний тод өнгийн будаг сонгоод, дээд зовхиндоо хөмсөг хүртэл нэлэнхийд нь түрхэнэ. Хүрээг нь сайтар уусгаарай
2. Тэс өөр өнгийн будгаар доод зовхины доогуур тодруулж будаад, үзүүрийг нь чамархай руу чиглүүлэн сунгах адил будаарай.
3. Арван жил бүрийн онцлог шинж чанар бол хөмсөг бөгөөд 80-аад онд хөмсгийг бараан өнгөөр, график муруй хэлбэр үүсгэн буддаг байв.
Будалтад ашигласан бүх нүүрний будгийг доорх холбоосоор орж хараарай.