ХОНЬ (3 сарын 21 – 4 сарын 19)
Хонины ордныхон үргэлж ялалт байгуулж сурсан байдаг. Чи өрсөлдөх чадвар өндөртэй ба үргэлж ялалтын төлөө хичээн зүтгэдэг. Тиймээс чамд ялахын төлөө гаргах хүчин чармайлтаа тэнцвэржүүлэхийн тулд их хэмжээгээр адреналин ялгаруулдаг дасгал хэрэгтэй. Зодооны эсвэл хурдны спортыг сонирхоод үзээрэй: бокс, мотоциклтой уралдаан гэх мэт. Хэрвээ чи одоогоор энэ төрлийн спортод зардал гаргахад бэлэн биш байгаа бол 100 метрийн гүйлт хийгээрэй.
ҮХЭР (4 сарын 21 – 5 сарын 20)
Чи Үхрийн ордны ихэнх хүмүүстэй адил тав тухад дуртай бол чамд таашаал мэдрүүлж, эерэг мэдрэмжээр цэнэглэх дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Гүйх, сэлүүрдэх, бүжиглэх, хэмнэлттэй гимнастик – эдгээр спортын төрлүүд яг л чамд зориулагдсан мэт!
ИХЭР (5 сарын 21 – 6 сарын 21)
Ихрүүдийн хамгийн дуртай спорт бол багийн спорт. Чамд багаараа эсвэл хосоороо дасгал хөдөлгөөн хийх маш их таалагддаг. Бөмбөг хэрэглэдэг аль ч төрлийн спортыг сонирхоод үзээрэй – тэд хариу үйлдэл үзүүлэх хурдыг гайхамшигтай хөгжүүлэхээс гадна дээд зэргийн таашаал мэдрүүлдэг. Мөн чамд фитнес клубд багаараа хийх дасгал хөдөлгөөн таалагдах болно.
МЭЛХИЙ (6 сарын 22 – 7 сарын 22)
Чи тайвшрах ба бясалгах зорилгоор спортоор хичээллэдэг. Мэлхийн орд нь Усны ордын ангилалд хамаардаг тул чамд сэлэлт, усан аэробик, дарвуулт усан онгоцны спорт, каноэ завины уралдаан, усан доогуурх сэлэлт гэх мэт спорт зохино.
АРСЛАН (7 сарын 23 – 8 сарын 22)
Чи Хонины ордныхонтой адил од байж, үргэлж ялалт байгуулж сурсан нэгэн. Чи зоригтой зан араншинтай тул булчингаа хөгжүүлж олны өмнө гарах зоригтой нэгэн. Элсэн дээрх гар бөмбөг, уран гимнастик эсвэл хүчний дасгал сонгоорой. Мөн хамгийн шинэлэг спортын төрлүүдээс дуртайгаа сонгож болно, хамгийн гол нь найзуудынхаа дунд анхдагч нь байгаарай!
ОХИН (8 сарын 23 - 9 сарын 22)
Бүх зүйлд төгс төгөлдрийг эрэлхийлдэг Охины ордныхны хувьд өөрийгөө үргэлж сайжруулж төгс төгөлдөржүүлэх маш чухал. Тиймээс спортын төрлүүдээс чамд гүйлт, хятадын Цигун гимнастик эсвэл зодоон хамгийн тохиромжтой.
ЖИНЛҮҮР (9 сарын 23 – 10 сарын 22)
Жинлүүрийн ордныхны төрөлхийн зан чанар бол үргэлж дур булаам, дэгжин харагдах юм, финтес клубд хүртэл! Мэдээж ийм хүмүүст хоёр хүний гар бие оролцсон спорт тохиромжгүй. Пилатес, цэнгээнт бүжиг, теннис эсвэл уран гулгалтаар хичээллээрэй.
ХИЛЭНЦ (10 сарын 23 – 11 сарын 21)
Хилэнцийн ордныхон ганцаараа байх дуртай, мөн амархан бухимддаг зан араншингаараа алдартай. Тиймээс эдгээр хүмүүст юуны түрүүнд хэт их уур бухимдлаас нь ангижруулах спортын төрөл хэрэгтэй. Чамд зодооны спорт, шүхрийн спорт, адреналин их хэмжээгээр ялгаруулдаг спортын төрлүүд зохино.
НУМ (11 сарын 22 – 12 сарын 20)
Эрч хүчээр дүүрэн, хөдөлгөөнтэй нумын ордныхон хүрээлэн буй хүмүүстээ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа сэтгэгдэл төрүүлдэг. Тэд байгальд, цэвэр агаарт гарах дуртай. Морь унах, уулаар алхах, дугуй унах спортын төрлийг туршаад үзээрэй. Харин чамд хаалттай орчинд спортоор хичээллэх таалагддаг бол харвалтын төрлөөр хичээллээд үзээрэй – магадгүй чамд нууцхан авьяас байж мэдэх юм!
МАТАР (12 сарын 21 – 1 сарын 19)
Энэ ордныхонд багаар хийх спорт хэрхэвч тохирохгүй. Матрын ордныхон зөвхөн өөртэйгөө өрсөлдөж өөрийгөө ялдаг. Тиймээс чамд зарчимч, ачаалал даах тэсвэр тэвчээр шаардах, хамгийн дээд хязгаарт хүрч чадах спортын төрөл тохирно. Хурдны гүйлтийг чи хэнээс ч илүү хийж чадна, мөн цанаар эсвэл автомашины зам дээр уралдах, мөн хаданд авирах спортоор хичээллэвэл зохимжтой.
ХУМХ (1 сарын 20 – 2 сарын 18)
Хумхын ордныхны хувьд хувь хүний ба оюун ухааны хөгжил – энэ хоёр маш чухал юм. Энэ л шалтгаанаар энэ ордны маш олон хүмүүс йогоор хичээллэдэг билээ. Мөн чамд спортын өвөрмөц төрлүүд тохирно, үүнд өвөрмөц байх тусмаа улам сонирхолтой гэдгийг анхаараарай.
ЗАГАС (2 сарын 19 – 3 сарын 20)
Мэлхийн ордтой адил Загасны ордныхон ч бас юуны түрүүнд оюун ухаан ба бие махбодыг тайвшруулах, бясалгалын төрлийн дасгалд дуртай. Мөн тэдэнд фитнессийн багаар хийдэг дасгал хөдөлгөөн зохино (үүнд кросс-фит орохгүй). Усны поло, сэлэлт, шумбалт ч мөн тохиромжтой.
13 ДАХЬ ОРД
Хэдэн жилийн өмнө Америкийн одон орон судлаач Парк Канкл гайхалтай нээлт хийжээ: дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг нь хэдэн мянган жилийн өмнө харж байсан зүг рүүгээ харахаа больсон байна. Тэгсэн хэдий ч гарагуудын байр солигдоогүй тул энэ нь тийм ч том нөлөө үзүүлэхгүй, учир нь одон орон судлалд гарагуудын байрлал л чухал байдаг. Тиймээс 12 ордтой дассан хэмнэлээрээ амьдрах нь бидний хувьд хамгийн зөв юм. Юутай ч шинэ 13 дахь ордыг Могой тээгч гэж нэрлэдэггийг мэдээд авахад илүүдэхгүй байх.