Шийдэл: «Саван бүү хэрэглэ, хэт хүйтэн эсвэл хэт халуун усыг март. Үүний оронд чийгшүүлж цэвэрлэгч сүүн шингэн хэрэглээрэй. Долоо хоногт 2 удаа нүүрний чийгшүүлэгч тосоо түрхэхээс өмнө арьсаа зөөлөн гуужуулагчаар цэвэрлээрэй. Өдөр бүр өдөр ба шөнийн тосны доор тэжээллэг бэлдмэл түрхээрэй».
Асуудал: БАТГА
Шийдэл: «Хамгийн хөнгөн бөгөөд зөөлөн бүтэцтэй чийгшүүлэгч бүтээгдэхүүнээр нүүрээ цэвэрлээрэй. Гуужуулагчийг тогтмол хэрэглээрэй».
- Ален Мавон, Арьс судлалын төвийн захирал
Асуудал: МЭДЭГДЭХҮЙЦ НҮХ СҮВТЭЙ АРЬС
Шийдэл: «Нүх сүв булчингүй байдаг тул тэд том томорно эсвэл багасна гэж байдаггүй. Гэвч хэрвээ чи өдөр 2 удаа нүүрээ нүүр цэвэрлэгч төхөөрөмжөөр цэвэрлэвэл арьсны нүх сүв багасаж харагдана. Мөн цэвэрлэх үйлчилгээтэй шаваран маск нүх сүвний илүүдэл тослогийг цэвэрлэдэг».
- Мелина Галеади, «Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд» ангиллын мэргэжилтэн
Асуудал: ДООД ЗОВХИНЫ УУТАНЦАР
Шийдэл: «Доод зовхины арьс маш нимгэн байдаг тул чамд энэ хэсэгт зориулсан өндөр үр нөлөөтэй тос хэрэгтэй. Бөмбөлгөн түрхэгчтэй тос бол шилдэг сонголт юм. Гэвч тосыг хуруугаараа зөөлөн тогшиж иллэг хийх хөдөлгөөнөөр түрхэж болно. Халуун ус арьсыг цочроодог тул нүүрний будгийг халуун усаар угааж арилгаж болохгүй. Нүдний будаг арилгагч бүтээгдэхүүн тохиромжтой ч түүнийг хэрэглэхдээ арьсаа цочроож жижиг судаснуудыг гэмтээхгүйн тулд болгоомжтой байх хэрэгтэй».
- Никола Кернс, Клиник ба хэрэглэгчийн сорилын хэлтсийн шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан.
Асуудал: УЛАЙЛТ
Шийдэл: «Хэт халуун эсвэл хэт хүйтэн ус судсыг гэмтээж нүүрний улайлтыг нэмэгдүүлдэг тул нүүрээ бүлээн усаар угаагаарай. Чиний арьс нарны туяанд эмзэг бол үргэлж нарны SPF хамгаалагчтай өдрийн тос түрхэж байгаарай эсвэл нарны туяанд өртөхөөс зайлсхийгээрэй (аль алийг нь хийвэл бүр ч сайн). Хэрвээ чиний арьс амархан цочирдог бол тайвшруулагч маск хэрэглээд үзээрэй».
- Эва Меринвил, хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны мэргэжилтэн.
Асуудал: СОРВИ БА НӨСӨӨЖИЛТ
Шийдэл: «Нарны туяанд өртсөний улмаас арьсанд нөсөө толбо үүсдэг тул хүн бүр SPF хамгаалалттай өдрийн тос заавал хэрэглэх ёстой. Харин сорвитой арьсанд Е аминдэм агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой».
- Никола Кернс, Клиник ба хэрэглэгчийн сорилын хэлтсийн шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан.
Асуудал: ҮРЧЛЭЭ
Шийдэл: «Нарны хэт ягаан туяа арьс хөгшрөлтийг түргэсгэдэг ба үүний үр дүнд үрчлээ үүсдэг. Тиймээс үрчлээнээс сэргийлэхийн тулд чамд нарны SPF хамгаалалттай тос хэрэгтэй. Мөн арьсаа үргэлж чийглэг байлгаж их хэмжээгээр ус уувал ач тустай».
- Ален Мавон, Арьс судлалын төвийн захирал