«Хөмсөг ургатал хугацаа ба тэвчээр шаардагддаг ч чи хөмсөгний гел хэрэглэж ургалтыг нь идэвхжүүлэх боломжтой. Хөмсөг ургах явцад лав түрхсэн сойзоор хэлбэржүүлээд хөмсөгний будаг эсвэл харандаагаар хэлбэр гаргаж зураарай».
2. МИНИЙ ХӨЛ ЭВГҮЙ ҮНЭРТЭЙ БА ЭНЭ БАЙДАЛ НАМАЙГ ГАЛЗУУРУУЛДАГ
«Хөл хоёр шалтгааны улмаас эвгүй үнэртдэг: хэт их хөлрөх ба нянгийн үржил. Үхэжсэн эдээс ангижрахын тулд долоо хоногт хэдэн удаа хөлний гуужуулагч хэрэглээрэй. Учир нь үхэжсэн эдүүд нян үржих орчинг үүсгэдэг. Шүршүүрт эсвэл ванн-д орсоны дараа хөлөө хуурай болтол нь арчаад хөлрөлтийн эсрэг тос эсвэл үнэр дарагч талк түрхээрэй, ингэснээр хөл удаан хугацаанд хуурай байна. Мөн хажуудаа хөлний шүршигч авч явж өдрийн туршид цацаж байгаарай».
- Алернэст Нунэц Бэнгтссон, бие арчилгааны бүтээгдэхүүний ангиллын мэргэжилтэн
Бид Feet Up цувралын бүтээгдэхүүнүүдийг зөвлөж байна.
3. ТУСЛААРАЙ! ӨГЛӨӨ СЭРТЭЛ ХАМАР ДЭЭР МААНЬ АВАРГА ТОМ БАТГА ГАРЧИХЖЭЭ!
«Юу ч болж байсан хэзээ ч батгыг шахаж болохгүй! Үүний оронд батга дээр салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн түрхээрэй. Тэр үрэвслийг дарна, нянгийн эсрэг үйлчилнэ ба энэ төрлийн асуудлыг маш өндөр үр дүнтэйгээр шийднэ. Хэрвээ чиний гар доор салицилийн хүчил агуулсан тос байхгүй бол үрэвслийг багасгахын тулд мөс тавиад, цайны модны тос агуулсан найрлагатай өө дарагчаар дараарай».
- Мэлина Галэади, арьс арчилгааны бүтээгдэхүүний ангиллын мэргэжилтэн
"Хэзээ ч батгыг шахаж болохгүй! Үүний оронд батга дээр салицилийн хүчил агуулсан бүтээгдэхүүн түрхээрэй.".
«Нүүрний будгийн тогтцыг уртасгахын тулд заавал нүүрний будгийн суурь тос хэрэглээд, суурийг тунгалаг шахмал/бутарсан энгэсэг эсвэл бэхжүүлэгч шүршигчээр бэхжүүлээрэй. Мөн усны хамгаалалттай нүүрний будаг сонговол зохимжтой».
- София Мариньо де Лемос, гоо сайхны редактор
Софиягийн дуртай бүтээгдэхүүнүүд: Giordani Gold нүүрний будгийн суурь тос, The ONE IlluSkin нүүрний будгийн суурь тос, The ONE нунтаг энгэсэг
5. НҮҮРЭН ДЭЭР МААНЬ БАРААН ҮС УРГАДАГ БА БИ ҮҮНЭЭС МАШ ИХ ИЧДЭГ
«Энэ асуудлын шийдэл бол нүүрэн дээрх илүүдэл үснээс ангижрахад зориулсан үс гуужуулагч вакстай хуудсууд юм. Түүнийг хэрэглэхэд хялбар, түргэн ба үр дүн нь 4 хүртэлх долоо хоног үргэлжилдэг».
- Алернэст Нунэц Бэнгтссон, бие арчилгааны бүтээгдэхүүний ангиллын мэргэжилтэн
6. ӨВӨЛ БИ ОЙР ОЙР ХАМРАА ЦЭВЭРЛЭДЭГ ТУЛ ХАМАР МААНЬ УЛАЙДАГ
«Улайлтыг нэмэгдүүлэхгүйн тулд хэт халуун эсвэл хэт хүйтэн усаар нүүрээ угаахаас зайлсхийгээрэй. Нүүр угаагч зөөлөн бүтээгдэхүүн хэрэглэж, усыг алчуурт шингээн авч тэжээллэг, чийгшүүлэгч тос түрхээрэй. Би хэт их үнэртэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг, учир нь тэд арьсыг цочроож болзошгүй юм. Тэдний оронд тайвшруулагч бальзам эсвэл тос хэрэглэвэл илүү зохимжтой байх болно. Тайвшруулагч маск ч мөн чамд тусална”.
7. АРЬСЫГ НАРАНД БОРЛОСОН МЭТ ХАРАГДУУЛАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭСНИЙ ДАРАА МИНИЙ БИЕ ДЭЭР СУДЛУУД ҮЛДСЭН
«Ванн-д ус дүүргээд усанд биеийн тосноос хийгээд иллэг хийхэд зориулсан бээлийгээр биедээ иллэг хийгээрэй. Бараан болсон хэсгүүдийг өндөр үр дүнтэй цайруулахын тулд нимбэгийн шүүсээр болгоомжтой үрээрэй».
- София Мариньо де Лемос, гоо сайхны редактор
8. ОРОЙ БОЛОХОД МИНИЙ ХУВЦАСНЫ СУГА ХЭСЭГТ ХӨЛСНИЙ МӨР ҮҮСДЭГ
«Хөлрөх нь бие махбодын ердийн үйл ажиллагаа ч хэт их хөлрөлт эвгүй байдалд оруулдаг тохиолдол түгээмэл байдаг. Унтахаасаа өмнө суганы хуурай арьсанд хөлс дарагч бүтээгдэхүүн түрхээрэй, өглөө босоод давтан түрхээрэй. Агаар илүү сайн нэвтрүүлдэг байгалийн гаралтай хөвөн даавуу, ноос, торго эсвэл тааран хувцас өмсөөрэй».
- Алернэст Нунэц Бэнгтссон, бие арчилгааны бүтээгдэхүүний ангиллын мэргэжилтэн
9. ВАКС ХИЙСНИЙ УЛМААС “БИКИНИ” ХЭСЭГ МААНЬ ЦОЧИРЧ ҮРЭВССЭН
«Таагүй мэдрэмжийг бууруулахын тулд зөөлөн даавуунд мөс хийгээд цочирсон хэсэг дээр жин тавиарай. Цочрол намдтал арьсан дээр 15 минут байлгаарай. Мөн арьсыг цаашид ч цочроохгүйн тулд хэт бариу биш, хөвөн даавуун материалаар хийсэн дотуур хувцас өмсөөрэй».
- Алернэст Нунэц Бэнгтссон, бие арчилгааны бүтээгдэхүүний ангиллын мэргэжилтэн