Өвөл хумсаа хэрхэн арчлах вэ?

Хүйтний улирал хумсанд сөргөөр нөлөөлдийг чи мэдэх үү? Хумсаа хэрхэн хамгаалах тухай бид дараах хэсэгт тайлбарлалаа.

ЧИЙГШҮҮЛЭЛТИЙГ БҮҮ МАРТ
Бид үргэлж чийгшүүлэлтийн тухай ярьдаг, учир нь чийгшүүлэлт бүхний суурь юм. Хумсанд ч мөн арьстай адил  чийгшүүлэлт хэрэгтэйг чи мэдэх үү? Хумсны орчмын арьс болон хумсандаа чийгшүүлэгч тос түрхэж заншаарай. Онцгой хүйтэн өдрүүдэд уруулын бальзам ч түрхэж болно.  Энэ бол батлагдсан хамгийн найдвартай арга юм!
Бидний сонголт: «Сүү ба зөгийн бал – Алтан цуврал» гарын чийгшүүлэгч тос

ХУМСНЫ ОРЧМЫН АРЬСАНДАА ИЛЛЭГ ХИЙГЭЭРЭЙ
Хумсны орчмын арьсандаа өдөр бүр тостой иллэг хийх нь хумсны эрүүл мэндэд маш их ач тустай. Гэвч тос ч тус болохгүй байгаа үед яах хэрэгтэй вэ? Чамд хумсны орчмын арьсанд зориулсан гуужуулагч бүтээгдэхүүн хэрэгтэй. Тэр үхэжсэн эд эс, хуурайшсан арьснаас ангижруулж, тосыг арьсанд илүү сайн шингээж шаардлагатай үр дүнг үзүүлнэ. 
Бидний дуртай бүтээгдэхүүн: The ONE хумсны орчмын арьсыг зөөлрүүлэгч бальзам ба The ONE хумсны орчмын арьсыг гуужуулагч бүтээгдэхүүн

ХУУРАЙДАХДАА БОЛГООМЖТОЙ БАЙ
Хэрвээ чи хумсаа хуурайг нааш цааш хөдөлгөж хуурайддаг бол нэн даруй болих хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь хумсыг гэмтээж салаалуулдаг. Хуурайг зөвхөн нэг чиглэлд хөдөлгөх хэрэгтэй. Бас нэгэн түгээмэл алдаа бол хумсны орчмын арьсыг түлхэхийн оронд хайчаар эсвэл зориулалтын хэрэгслээр авах юм. Арьсыг авснаар үрэвсэх аюултайгааас гадна маш таагүй үр дүнд хүргэж болзошгүй. Эцэст нь металл хуурайны оронд илүү зөөлөн хуурай сонгоорой. Хумс чинь чамд үнэхээр баярлах болно. 
Анхаарлаа хандуулаарай: The ONE хумсны хуурай

ХУМСАА АМРАА
Бид бүгд маникюр гэдэг нь будна гэж ойлгодог. Гэвч хумсны будаг тогтмол хэрэглэх нь сөрөг нөлөөтэй юм. Яагаад гэвэл хумс арьснаас илүү их хэмжээнд элдэв бодисыг уусгах чадвартай байдаг. Улмаар хумс хуурайших өнгө үзэмжээ алддаг. Эдгээр таагүй үр дагавараас зайлсхийхийн тулд хумсаа үе үе амрааж тэжээлийн тос, маск хэрэглээрэй. 
Бидний сонголт: The ONE хумсны тэжээл

ГЭРТЭЭ Ч ГАДАА Ч БЭЭЛИЙ ӨМС
Өвлийн улиралд бээлий заавал өмсөх хэрэгтэй. Бээлий нь хүйтнээс хамгаалахаас гадна хумс болон арьсыг чийгшлээ алдахаас сэргийлнэ. Гэвч бээлийг гэртээ ч өмсөх хэрэгтэйг чи мэдэх үү? Чийгшүүлэгч тос түрхсэний дараа хөвөн даавуун бээлий өмсвөл тос арьсанд илүү сайн шингэнэ. Мөн шөнө унтахдаа өмсвөл өглөө нь чи гайхалтай үр дүн харах болно. 
Туршаад үзээрэй: Гарын арьс арчилгааны бээлий

АМИНДЭМ ХЭРЭГЛЭ
Хумсаа бат бөх бөгөөд эрүүл байлгахад хуурайгаа зөв хэрэглэж тос түрхэх хангалтгүй. Зөв хооллох, мөн хумсыг гаднаас нь ч дотроос нь сайжруулах хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сонгохдоо найрлагад нь хумсны толиод ач тустай төмөр, мөн хумсыг бэхжүүлэч L-цистеин орц орсон эсэхийг шалгаарай. 
Анхаарлаа хандуулаарай: Үс ба хумсны нэмэлт тэжээл





Зурвас: Зураг: Oriflame Brand Images