Гоо сайхны тоснууд яагаад хэрэгтэй байдаг вэ

Тоснууд гоо сайхны салбарт маш чухал байр суурь эзэлдэг. Тэдний олон тооны давуу талуудын талаар бид доорх хэсэгт танд хүргэх болно.

АРЬСАНД ЗОРИУЛСАН ШИНГЭН ТОС 

Нас ахих тусам бидний арьсан дээрх үрчлээ улам гүн ба тод болдог. Үүний шалтгаан бол арьсан дахь тосны хэмжээ буурсантай холбоотой юм. Тослогийн хэмжээ буурснаар арьсанд чийгийг хадгалах үүрэгтэй төрөлхийн барьер суларч улмаар арьс илүү хуурай болдог. Ердийн өдрийн ба шөнийн тоснууд хангалттай хэмжээнд тос агуулдаггүй тул алдагдлыг нөхөхийн тулд нэмэлтээр тос хэрэглэх хэрэгтэй. Тосонд уусах чадвартай тул шингэн тос нь арьсны тослог давхар рүү хялбархан нэвчиж усгуйжилтээс сэргийлж чийгшүүлдэг.

Арьсанд зориулсан шингэн тосыг хэрхэн хэрэглэх вэ:

Хэрвээ чи хөгшрөлтийн эсрэг тос түрхэхээс өмнө шингэн тос түрхдэг бол тус тосны молекулууд нь нүүрний тосны идэвхт орцуудыг (жишээ нь гликолийн хүчил) арьсны гүн рүү илүү хялбар нэвчүүлдэг. Арьсаа чийгшүүлэх, толийлгох ба ер бусын зөөлөн болгохын тулд шингэн тосыг өглөө эсвэл орой түрхээрэй.

Бид зөвлөж байна: Love Nature «Нохойн хошуу» тослог бүтэцтэй нүүрний тос


ХУМС ОРЧМЫН ИЛҮҮДЭЛ АРЬСНЫ ТОС
Хумс орчмын арьсыг арчлагч чанартай тос нь тус хэсгийн арьсыг тэжээж зөөлрүүлдэг. Мөн хумсыг эрүүл гялбаатай харагдуулж маникюрийн тогтцыг уртасгадаг.


Хумс орчмын арьсанд зориулсан тосыг хэрхэн хэрэглэх вэ:

Тосны үр нөлөөг нэмэгдүүлж, хумс ба хумс орчмын арьсанд тосыг илүү сайн нэвчүүлэхийн тулд хумсны будгаа арилгаарай. Иллэг хийх хөдөлгөөнөөр тосыг хумсанд бүхэлд нь түрхээд илүүдлийг нь цаасаар арчаарай. Тос хатсаны дараа хумсны будгаа түрхээд бүрхүүл дээр ахин нэг давхар тос түрхэж хамгаалагч бүрхүүл үүсгээрэй.

Бид зөвлөж байна: The ONE хумсны тэжээл


ТОСОН СУУРЬТАЙ ҮС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Санаа зовох хэрэггүй, эдгээр бүтээгдэхүүнүүд чиний үсийг тослог эсвэл арчилгаагүй харагдуулахгүй. Тэд үсийг тэжээж хөнгөн, намирсан болгодог. Тосоор баяжуулсан шампунь, ангижруулагч болон маск нь үсийг дотроос тэжээж бэхжүүлэх ба гялалзсан, зөөлөн болгохоос гадна хуйхыг ч мөн тэжээдэг.

Үсэнд зориулсан тосон суурьтай бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэх вэ:

Тосон суурьтай шампунийг чийгтэй үсэнд түрхээд тойрог хөдөлгөөнөөр хуйханд массажлана. Бага зэрэг ус нэмж сайтар хөөсрүүлнэ. Үсний маск болон ангижруулагчийг үсэнд нэлэнхийд нь угаас үзүүр хүртэл түрхдэг.

Бид зөвлөж байна: Eleo – Орифлэймийн шинэ брэнд

 


ҮСНИЙ ШИНГЭН ТОС
Үсэнд зориулсан шингэн тос нь хуурай ба ширэлдсэн үсийг үсний чанартай тосноос харьцангуй сайн арчилах боломжтой. Тэр хугарч хөвсийсөн үс болон долгиог толийлгож, үс засалтыг эрүүл гялалзсан харагдуулахад тусална. Энэ зорилгоор хэрэглэхэд антиоксидантаар баялаг Морокко арганы тос хамгийн тохиромжтой. Тэр үсний ширхэг бүрийг толийлгож хамгаалагч давхарга үүсгэж үсийг бэхжүүлдэг. Бас нэгэн гайхалтай тос бол сарнайн тос юм. Тэрээр үсний гадаргын бүтцийг сэргээж дуулгавартай болгодог.


Үсний тосыг хэрхэн хэрэглэх вэ:
Ер нь бол тосыг ихэнхдээ чийгтэй үсэнд хуйханд хүргэлгүй үзүүр хүртэл нь түрхдэг. Гэвч чи хүсвэл тосыг хуурай үсэнд ч түрхэж болно – бага зэрэг тос аваад үзүүр хэсэгт түрхээрэй.


Яг одоо намрын шинэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй: Eleo үсийг хамгаалагч тосны загвар

Зурвас: Зураг: Shutterstock