Бүтээгдэхүүн бүр арьсны тодорхой асуудлуудыг шийдэх үр нөлөөтэй байдаг. Иж бүрэн арчилгаа нь арьсыг цэвэрлэж, чийгшүүлж, арчилж бүх төрлийн хэрэгцээг нь хангадаг ба богино хугацаанд дээд зэргийн амжилтад хүрэхэд тусалдаг.
Иж бүрэн арьс арчилгааны цуглуулгад ямар бүтээгдэхүүнүүд ордог вэ?Арьсыг зүй ёсны арчилгаагаар хангаж дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд бид танд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна: цэвэрлэгч ба тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүнүүд, зовхины тос, бэлдмэл, өдөр ба шөнийн тос.
Цэвэрлэгч ба тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүнүүд юугаараа ялгаатай вэ? Бэлдмэл тоникоос хоёр ямар ялгаатай вэ?
Цэвэрлэгч ба тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийн зөв хэрэглээ нь арьсыг цэвэрлээд зогсохгүй түүнийг дараагийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг түрхэхэд бэлтгэдэг. Цэвэрлэгч бүтээгдэхүүн бохирдол, илүүдэл тослог ба үхэжсэн эд эсийг арилгадаг бол тэнцвэржүүлэгч нүүрний будгийн үлдэгдлээс ангижруулна. Мөн тоник нь нүх сүвийг мэдэгдэхүйц агшааж, хүчиллэг-шүлтлэгийн тэнцвэрийг хэвийн болгодог тул арьсыг бага зэрэг чангаруулдаг.
"Арьсыг зүй ёсны арчилгаагаар хангаж дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд бид танд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна: цэвэрлэгч ба тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүнүүд, зовхины тос, бэлдмэл, өдөр ба шөнийн тос"
Иж бүрэн арьс арчилгааны хоёр дугаар шатанд яагаад зовхины тос хэрэглэдэг вэ?
Зовхины тосны бүтэц өдрийн эсвэл шөнийн тостой харьцуулбал хөнгөн байдаг тул тэднийг түрхсэний дараа түрхвэл арьсанд шингэж чадахгүй юм.
Зовхины тосыг яагаад дээд зовхинд биш зөвхөн нүдний доод хэсэгт түрхдэг вэ?
Яагаад гэвэл дээд зовхи өөрөө хангалттай чийглэг байдаг тул нэмэлт арчилгаа шаарддаггүй. Мөн хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүд доод зовхинд илэрч эхэлдэг.
Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнүүдийг түрхэх дараалал чухал үүрэг гүйцтэгэнэ гэсэн үг үү?
Мэдээж. Эхлээд арьсыг цэвэрлээд дараа нь арчилдаг. Үүнд анхаарах гол дүрэм бол бүтээгдэхүүн өтгөн байх тусам арчилгааны сүүлийн шатуудаад хэрэглэгддэг.
Бэлдмэлийг яагаад заавал хэрэглэх хэрэгтэй вэ?
Бэлдмэл нь антиоксидант, зайлшгүй шаардлагатай хүчлүүд ба аминдэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Хөнгөн найрлага ба бүтэцтэй тул бэлдмэл ердийн чийгшүүлэгч бүтээгдэхүүнтэй харьцуулбал арьсанд илүү сайн шингэдэг.
Өдрийн тосыг шөнийн тосны оронд түрхэж болох уу?
Бидний арьс ч мөн бидэн шиг өдөр ба шөнийн хэмнэлээр амьдардаг. Өдрийн цагаар тэр хүрээлэн буй орчны сөрөг нөлөөтэй тэмцдэг бол шөнө нь нөхөн сэргэдэг. Чиний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд ч мөн энэ хэмнэлээр үйлчлэх ёстой. Тиймээс өдрийн тос арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалагч SPF шүүгчтэй байдаг бол шөнийн тос чамайг унтах зуур арьсыг тэжээлээр хангана.
Иж бүрэн арчилгааны алхам бүр ижил хэмжээнд чухал уу?
Иж бүрэн арчилгаанд орж буй бүтээгдэхүүнүүд нэгнийхээ үр нөлөөг дэмжиж, улмаар дээд зэргийн үр дүнд хүргэх тусгай найрлагатай байдаг. Бид бүтээгдэхүүнүүдээ гурван сарын туршид иж бүрдлээр нь хэрэглэсэн клиник сорилын үр дүнд үндэслэн Ecollagen цувралын бүтээгдэхүүнүүдийг үрчлээг 33%-иар багасгадаг, Ultimate Lift бүтээгдэхүүнүүд арьсны уян хатан байдлыг 70%-иар нэмэгдүүлдэг болохыг итгэлтэйгээр хэлдэг.
Манай бүх клиник сорилууд 12 долоо хоногийн туршид хийгддэг – энэ хугацаа дуусахад бид өөрчлөлтийг үнэлдэг. True Perfection арьсны гэрэлтсэн байдлыг 95%-иар нэмэгдүүлнэ гэдэг нь энэ үр дүн 12 долоо дараа мэдэгдэнэ гэсэн үг юм. Гэвч хүн бүр өөр байдгийг бүү мартаарай. Генүүд болон наранд байх, хооллолтын онцлогууд, хүрэээлэн буй орчны бохирдол гэх мэт бусад хүчин зүйлс иж бүрэн арьс арчилгааны үр дүнг харагдах хугацаанд нөлөөлдөг.