Ус яагаад эрүүл мэндэд ач тустай вэ?

Хүн бүр мэддэг бодит баримтыг бид танд дахин нэг сануулахыг хүслээ: ус таны эрүүл мэнд болоод гоо сайхан ач тустай. Гэвч яг яагаад ач тустай болохыг та мэдэх үү? Ус хүний яг ямар нөлөө үзүүлдэг вэ? Бид энэ талаар судалж үзлээ.

1. ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ
Тархины эд эсүүдийн 80% нь уснаас бүрддэгийг та мэдэх үү? Тиймээ, энэ бол үнэн! Ус нь зөөлөвч адил ажиллаж тархины эсүүдийг механик нөлөөнөөс хамгаалдаг, мөн бодисын солилцоог дэмждэг. Илүү хялбараар тайлбарлавал: та өдрийн туршид ус буюу шингэнээ их алдвал (жишээ нь, дасгал хийж маш их хөлөрсөн) тархины эсүүдийн үйл ажиллагааны үр нөлөө алдагдах болно. Мөн эсрэгээрээ, та хангалттай хэмжээний ус уувал, ой тогтоолт, анхаарал төвлөрөл ба нойрны чанар сайжирна.  

2. ЗҮРХЭНД ЦУСЫГ ШАХАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ
Магадгүй та үүнийг тогтмол анзаардаггүй, зүрх өдөр бүр 7 600 литр цусыг шахаж судсаар дамжуулдаг. Хангалттай хэмжээний ус уусан нөхцөлд энэ систем ямар ч алдагдалгүй зөв ажилладаг. Харин шингэнийн дутагдалд орсноор цусны хэмжээ багасдаг тул зүрх эсүүд рүү хангалттай хэмжээний хүчилтөрөгч шахахын тулд илүү их ажиллах шаардлагатай болдог. Энэ л шалтгаанаар хангалттай ус уугаагүй үед дасгал хөдөлгөөн хийх хүндрэлтэй байдаг байна. 

3. ЭРЧ ХҮЧ ӨГНӨ
Таны ууж буй усны хэмжээ биеийн байдалд тань шууд нөлөөлнө.  Шинжлэх ухааны судалгаанаас харахад ус бага ууснаар сэтгэл санаа болоод эрч хүчний түвшин буурдаг байна. Өдрийн туршид кофе уух эсвэл амттан идэхийн оронд уух усныхаа хэмжээг нэмэгдүүлээд үзээрэй. Амттан идэх хүсэл төрнө гэдэг нь биед шингэн дутагдаж байгаагийн шинж тэмдэг гэдгийг анхаараарай.

4. АРЬСЫГ ЧАНГА БӨГӨӨД УЯН ХАТАН БОЛГОНО 
Ус бага уусан өдөр арьс тийм ч сайхан харагддагүйг та анзаарч байсан уу? Хуурайшилт, цочрол ба өнгөө алдах зэрэг асуудлаас ангижрахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Хариулт маш хялбар: ус уух. Ус нь шидэт үр нөлөө үзүүлдэг: арьсыг уян хатан, чанга болгоно. 

Бидний зөвлөмж: тосоо чийгтэй арьсанд түрхээрэй, жишээ нь, усанд орсны дараа түрхвэл бүтээгдэхүүн илүү сайн шингэх болно.  

Зурвас: