Мицеляр усны нууц бол мицелла нэрт цэвэрлэгч бичил талстуудын тослог хүчлийн молекулууд юм. Эдгээр молекулаас уусмал бүрддэг. Арьсны гадаргад хүрмэгц мицелла нь тослог, бохирдол ба нүүрний будгийн үлдэгдлийг арилгаж түүнийг зөөлөн цэвэрлэдэг. Мицеляр усыг хэрэглэсний дараа нүүрээ усаар угаах шаардлагагүй байдаг. Нүүр цэвэрлэгч чийгтэй хөвөнд бүтээгдэхүүнээс шингээж хөвөнгөөр нүүрээ цэвэрлээд бүтээгдэхүүнийг арьсанд шингэтэл хүлээсний дараа ердийн чийгшүүлэгч тосоо түрхээрэй.
ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮН НАДАД ТОХИРОМЖТОЙ ЮУ?
Мицеляр ус нь мэдрэмтгий ба хэт хуурай арьсанд нэн тохиромжтой. Ердийн цэвэрлэгч бүтээгдэхүүн (гел, хөөс эсвэл тоник) хэрэглэсний дараа арьс чинь таталдаж хуурайшдаг бол мицеляр ус хэрэглээд үзээрэй. Гэхдээ усны хамгаалалттай сормуусны будаг болон тогтоц сайтай нүүрний будгийг мицеляр усаар арилгах илүү хэцүү байдгийг бүү мартаарай.
Мицеляр ус ахимаг насны гундаж буй арьс ба батга гарах хандлагатай арьсанд түүний онцлогод тохирсон цэвэрлэгч бүтээгдэхүүнтэй харьцуулбал тийм ч өндөр үр дүнтэй үйлчилдэггүй ч нүүрний будаг арилгагч ба арьсыг урьдчилан цэвэрлэгч бүтээгдэхүүн болгон хэрэглэхэд гайхалтай тохирдог юм.Мицеляр усыг арьсыг цэвэрлэх, нүүрний будгийг арилгах, арьсыг тэнцвэржүүлэх тэр байтугай чийгшүүлэх шинж чанартай гэж танилцуулдаг ч энэ бол бодит үндэслэлгүй мэдээлэл юм. Ямар ч бүтээгдэхүүн ийм олон шинж чанарыг нэг дор агуулах боломжгүй!
Тэгсэн ч гэлээ мицеляр ус бол нүүрний будгийг түргэн хугацаанд зөөлөн цэвэрлэгч гайхалтай бүтээгдэхүүн юм. Хэрвээ чиний арьс мэдрэмтгий эсвэл хурай бол мицеляр ус хэрэглээд үзэхийг бид зөвлөж байна (бид чамд Diamond Cellular нүүр цэвэрлэгч мицеляр уусмалыг санал болгож байна). Гэвч ямар ч тохиолдолд хэрэглэж дассан чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ, ялангуяа SPF 15 хамгаалалттай бүтээгдэхүүнүүдээ солих гэж бүү яараарай.
Бусад арьсны төрөлд хамрагдах арьстай бүсгүйчүүд мицеляр уусмалыг нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн хэрэглэх завгүй яарч сандарсан үедээ нүүрний будгаа арилгах, нүүрний будгаа засах, эсвэл арьсаа чийгшүүлэхийн тулд хэрэглэж болно. Харин өдөр тутмын арьс цэвэрлэгээндээ арьсны төрөлдөө илүү сайн тохирох бүтээгдэхүүн сонгоорой.